Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хуваарийг хүргэж байна.
07:00-09:20 Соёолон насны морьдын уралдаан
08:00 Шагайн харвааны шигшээ харваа
08:00-12:00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг
09:00-11:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа
10:00-11:00 Хүүхдийн барилдааны гурвын даваа
10:30-12:30 Дааганы уралдаан
11:20-12:40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа
11:20-12:40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа
12:00-13:40 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг
13:00 Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол
13:40-14:00 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа
14:30-15:10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа
15:20-15:30 Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна
15:40-16:20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
15:20-16:00 Хүүхдийн барилдааны тавын даваа
16:10-16:40 Түрүүлж, айрагдсан морьдод шагнал гардуулна
16:40-17:10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа
16:40-17:20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
17:30-17:40 Монгол Улсын Ерөнхийлөгч "Улсын начин", "Улсын харцага" цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна
17:50-18:40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа
18:30-19:00 Хүүхдийн барилдааны долоогийн даваа
19:10-19:20 Монгол Улсын Ерөнхийлөгч "Улсын заан" цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна
19:20-19:50 Хүчит бөхийн барилдааны есийн даваа
19:50-20:00 Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна
20:00 Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч хаана
20:10 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол