Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар энэ сарын 15-наас Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах 33 дугаар анги, Айраг сумын гал унтраах 23 дугаар ангиас нийт 36 алба хаагч, гурван машинтай үүрэг гүйцэтгэж эхэллээ.
Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд зэрэг томоохон сумын иргэд ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж буй онцгой байдлын алба хаагчдад сэтгэл санааны болон хөрөнгө санхүүгээр туслах аяныг өрнүүлэхээр боллоо.
Хандиваар цугларсан мөнгөн тусламжийг Онцгой байдлын Ерөнхий газраас гаргасан хандивын дансанд удахгүй шилжүүлэх аж.