Монгол Улсын Засгийн газраас хөрш орнуудтай тохирсны дагуу бүх нийтийн баярын өдрүүдэд автозамын хилийн боомтууд амардаг. Энэ хүрээнд Үндэсний их баяр наадмын баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд энэ сарын 11-15-ны хооронд амарсан.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчьчсон юм.
Тэгвэл өнөөдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.