Онцгой байдлын байгууллагынханд туслах үүднээс Олон нийтийн сүлжээн дэх "Гал сөнөөгчдөд туслах групп"-ийн залуус сайн дурын аяныг өрнүүлээд байгаа билээ.
Тус группын залуучууд энэ сарын 15 буюу өчигдрөөс эхлэн онцгой байдлын алба хаагчдад зориулж гал унтраах хэрэгсэл болон хоол хүнс, цэвэр ус мөн мөнгөн хандав зэргийг цуглуулж байна.
Өнөөдрийнбайдлаар хандивийн хэмжээ 30.395.516 төгрөгт хүрсэн бөгөөд иргэдээс ирүүлсэн эхний хандивын эд зүйлсийг түймрийн бүсэд хүргээд байна.