Яг одоогийн байдлаар Улаанбаатар хот орчим болон түймэр гарсан бүс нутгийн агаарын бохирдол өндөр үзүүлэлттэй байна. Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас нийслэлийн агаарын чанарын үзүүлэлтийг хэмжихэд Баянхошуу, Баруун 4 зам, Бөхийн Өргөө орчимд агаарын бохирдол маш өндөр үзүүлэлттэй гарчээ. Мөн манай сайтад хандаж буй иргэдээс ирсэн мэдээллээр зуслангуудын агаарын бохирдол маш өндөр байгаагаас хоолой гашуу оргих, нүд хорсох зэрэг шинж тэмдэг илэрч байна гэлээ.
Ар гүнт, Шарга морьт, Хандгайт орчмын агаар /өнөөдөр 12 цаг 15 минутын орчимд ийм байна/
Сэтгэгдэл (1)