Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын Онцгой комиссын шуурхай хуралдааны протокол бүрэн эхээрээ

2017-7-16
0
ЖИРГЭХ

 

Улсын хэмжээнд 22 газар түймэр гарсан, зарим газрын ой хээрийн түймэр суурин газарт ойртож байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр /2017.06.16/ Төрийн ордонд хуралдлаа.

 

66508,3 га талбай өртөөд байна


Улсын онцгой комиссын хуралдааны өмнө Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян комиссын гишүүдэд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гарсан түймэр, Онцгой байдлын ерөнхий газраас авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.

 

Улсын хэмжээнд долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийслэлд 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 56 сумдад 128 удаа,  улсын хэмжээнд нийт 145 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 38821,3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн  байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 40 хувиар өссөн, шатлагад өртсөн ойн талбай 81 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Дээрх гал түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 2599 албан хаагч, 272 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 203 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 388 албан хаагч, 22 автомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, хоёр автомашин, орон нутгаас 3720 иргэн, 387 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 6946 хүн, 696 автомашин, 55 мотоцикл, техник хэрэгсэл 161 морьтойгоор ажилласан.

 

Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн Мухар гэдэг газарт түймрийг цурманд оруулсан.  Харин Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад есөн түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд таван түймэр, Эрдэнэ суманд нэг, Булган аймгийн Сэлэнгэ, Гурванбулаг сумдад нэг нэг түймэр асч байна.

 

Эдгээр түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 351 алба хаагч, 27 автомашин, орон нутгаас 375 иргэн, 41 автомашин нийт 726 хүн, 68 автомашин ажиллаж байна. Мөн Архангай, Өвөрхангай, Өмнөговь аймгаас алба хаагчдийг нэмж татаж байна.

 

Түүнчлэн автомашин техник хүрэлцэн очих боломжгүй Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Асралт хайрхан уул, Арцат уул, Ар матах уул зэрэг газруудад түймрийн 4-5 цэг илэрсэн.

 

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Онцгой байдлын яамны удирдлагуудтай холбогдож, түймэр унтраах ажиллагаанд агаараас түймэр унтраахад дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргаад байна. Энэхүү хүсэлтийн дагуу ОХУ-ын  Онцгой байдлын яам дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бөгөөд Сибирийн мужийн онцгой байдлын газраас өнөөдөр хариу өгснөөр агаараас түймэр унтраах нөхцөл бүрдэнэ гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга Онцгой комиссын гишүүдэд танилцууллаа.

 

Монгол Улсын Шадар сайд үүрэг өгвөл Батлан хамгаалахын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчид түймэрт явахад бэлэн байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн яам нэр бүхий хоёр аж ахуйн нэгжийн онгоцыг ашиглах талаар тохиролцоонд хүрчээ. Эдгээр онгоц нэг удаагийн нислэгээр 1-2 тонн ус тээвэрлэн түймрийн голомтод цацах боломжтой гэдгийг холбогдох яам, газруудаас өнөөдөр Онцгой комиссын хуралд мэдээллээ. Гэхдээ эдгээр онгоц нь ил харааны онгоц учраас утаан дунд нисэх боломжгүй гэв.

 

Мөн Монголын Улаанзагалмай нийгэмлэг эхний ээлжинд найман сая төгрөгийн тусламж үзүүлэхээ илэрхийлэв.

 

С.ЭНХТҮВШИН: Чийг ихтэй үүл буудаж, бороо оруулах боломжтой


 

Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин ‘Монгол Улсын Ерөнхий сайд, Онгой комиссын даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх чиглэлээр яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт гурван баг гарч, үүлэнд зориудаар нөлөөлөн Ерөө, Мандал суманд асч буй түймрийг унтраахаар ажиллаж байна. Төв аймагт мөн хоёр баг ажиллаж байгаа. Сэлэнгэ аймгийн Мандал суманд өчигдөр хоёр үүл буудах пуужин харваж, хоёр цаг орчим бороо орсон.

 

Долдугаар сарын 17-ноос эхлэн баруун талаас чийг орж ирж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Завхан, Хөвсгөл, Булганы өмнө хэсэг, Архангай аймгийн баруун хэсгээр орж байна. Энэ бороо зүүн хойшоо чигтэй байгаа учраас түймэр гарч байгаа бүсүүдээр маргааш үдээс хойш, шөнөдөө дайрах магадлалтай байгаа.  Нийт нутгаар зуншлага муу байна гэсэн үзүүлэлттэй байна.  Долдугаар сарын 17,18-нд, 22-24 болон сарын сүүлээр бороо орох нөхцөл бүрдэж байгаа учраас ой хээрийн түймрийг нэг талаас хүн хүч, нөгөө талаас байгалийн бороо орж байж унтраах боломжтой. Тиймээс ч УЦУОШХ-ээс яаралтай арга хэмжээг авч, ажиллаж байна. Үүл бүрийг буудах боломжгүй. Борооны үүл, чийгтэй үүл гэж тусдаа байдаг учраас чийг ихтэй үүл буудаж, бороо оруулах боломжтой гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй’ гэв.

 

Ийнхүү түймрийн нөхцөл байдлын мэдээллийг сонсч, тодорхой үүрэг чиглэл өгсөн Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх, ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү нар Онцгой комиссын хуралдаанаас шууд түймрийн голомт руу явлаа.

 

Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх,

 

Батлан хамгаалахын сайд,  Улсын онцгой комиссын орлогч дарга Б.Бат-Эрдэнэд:


 

– Нийт нутгаар хур тунадас бага, хуурайшилт их байгаатай холбогдуулан ой, хээрийн гал түймрийн гаралт, давтамж өндөр байгаа тул Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30.1.17-д заасны дагуу ой, хээрийн гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд зэвсэгт хүчний анги, салбарыг татан оролцуулах, “Ми – 171 Е” нисдэг тэрэгний байнгын бэлэн байдлыг хангуулж ажиллах;

 

Байгаль орчин, ногоон хөгжил,  аялал жуулчлалын сайд  Д.Оюунхоролд:


 

– Цаг агаарын хэт хуурайшилтаас үүдэн нийт нутгаар хуурайшилтын нэн аюултай зэрэгт хүрч, ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан ногоон бүсэд үйл ажиллагаа эрхлэх, аялал зугаалгаар явах хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар түр хориглох, түүнд тавих шалгалт, хяналтыг чангатган, зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг эрчимжүүлэх;    

 

– Үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас оруулах ажлыг тухай бүр шуурхай зохион байгуулж, тоног төхөөрөмжийн бэлтгэл, бэлэн байдлыг тогтмол хангуулах;

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод:


 

– 2017 оны эхний хагас жилд гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, эзэн холбогдогчийг шуурхай тогтоох, гэм буруутай иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлагыг чангатган, хуулийн хариуцлага тооцох, энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах;

 

-Монголын хилээр орж ирж буй гадаадын иргэдийн зорчих маршрут, хөдөлгөөнд хяналт тавих;

 

Эрчим хүчний сайд П.Ганхүүд:


 

-Эрчим хүчний салбарт тохиолдож болзошгүй гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, зөрчил дутагдлыг арилгуулж, аваар, ослын үед ажиллах хувилбар төлөвлөгөө гаргаж шуурхай арга хэмжээ авах, шаардлагатай материал хэрэгслийн нөөц бүрдүүлэх;

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад:


 

-Байгалийн гэнэтийн аюулт үзэгдлийн улмаас замын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд холбогдох хууль, тогтоомж, журманд заасны дагуу Улсын онцгой комиссын Ажлын албатай хамтран замын хөдөлгөөнийг хэсэгчлэн болон түр хугацаагаар хязгаарлах, зайлшгүй тохиолдолд зогсоох хүртэлх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

 

– Архангай, Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын нутгаар 2017 оны 6 дугаар сард их хэмжээний бороо орж, үер буусны улмаас улсын чанартай зам, замын байгууламжинд гарсан эвдрэл, гэмтлийн нөхцөл байдалтай танилцах, үнэлгээ, дүгнэлт гаргах Улсын онцгой комиссын “Шуурхай бүлэг”-ийг  томилон ажиллуулах;

 

Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн А.Цогцэцэгт:


 

-Түймрийн голомтод олон хоногоор ажиллаж байгаа алба хаагчид, иргэдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийх эмч нарын багийг илгээх,

 

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах,

 

Аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт: 


 

– Ой, хээрийн гал түймрийн гаралт, давтамж их байгаатай холбогдуулан ногоон бүсэд аялж зугаалж буй иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, хяналт, шалгалтыг чангатгах;

 

– Гамшгийн голомтод олон хоногоор ажиллаж байгаа үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдыг хоол, хүнс болон шатахуунаар хангаж, дэмжлэг үзүүлэх;

 

–  Нийт нутгаар хур тунадас багатай, өвс, ногооны гарц муу байгаа тул өвс, тэжээл бэлтгэх асуудалд анхаарал хандуулж, орон нутгийн нөөц бололцоогоо дайчлан ажиллах,

 

– Цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээг малчид, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад шуурхай хүргэх үүднээс орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол явуулах, байгалийн аюулт үзэгдлийг хохирол багатай даван туулах арга хэмжээг Гамшгаас хамгаалах улсын албадтай хамтран зохион байгуулах;

 

– Аюулт болон гамшигт үзэгдлийн талаарх мэдээллийг сум, орон нутгийн хэрэглэгчдийн гар утсанд “Багц мессеж”-ээр шуурхай дамжуулахад шаардагдах зардлыг тухай бүр шийдвэрлэх;

 

Улсын онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралд:

-Түймрийн нөхцөл байдал харьцангуй тайван байгаа орон нутгийн Онцгой байдлын газруудын хүч хэрэгслийг Төв, Сэлэнгэ, Булган аймгуудын түймэрт  татан ажиллуулах;

 

– Цаг уур, орчны шинжилгээний газрын судалгаа, шинжилгээн дээр тулгуурлан шаардлагатай тохиолдолд ОХУ-ын Онцгой байдлын яам, арилжааны нислэгийн компаниудтай хамтран ой, хээрийн гал түймрийг агаараас унтраах ажлыг шуурхай зохион байгуулах;

 

– Засгийн газрын яам, агентлагууд, иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн сайн дурын хандивыг Онцгой байдлын ерөнхий газар дээрх хандивын дансанд нэгтгэж, зориулалтын дагуу ашиглан, хандивын зарцуулалтыг олон нийтэд ил тод тайлагнах;

 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Б.Нямаа, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар нарт:


 

– 2017 оны эхний хагас жилийн хугацаанд улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн асуудлууд, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын томилолт, урамшууллыг нэгтгэн, зардлын баримтуудыг сайтар хянаж, 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх;

 

Улсын онцгой комиссын нийт гишүүдэд:


 

-Үүссэн цагийн байдалтай холбогдуулан үүрэн телефоныг байнгын нээлттэй байлгаж, бэлэн байдлаа хангаж ажиллах, гадаад улс руу томилолтоор ажиллах тохиолдолд орны хүнээ томилгоожуулж, Улсын онцгой комиссын Ажлын албанд мэдээлэхийг үүрэг болголоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.9.40.2)
    Эх орон шатаж байхад Онцгой байдлын дарга Бадрал Орост амарч явна... Хариуцлага гэж байна уу Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа!!!!
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Наадмын энэ олон хоног амардагийг болиулах хэрэгтэй.Амралтын 3 өдөр болгомоор юм даа.Монголчуудын бүтээх хийх нь багадаж амарч зугаалах нь ихдэж байна даа эх оронч Ерөнхийлөгчөө бодох цаг чинь ирсэн байна шүү.Ард иргэдээ ухиалаад л өөрөө наадамлаад явчих юмаа Баттулга гуай.
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Наадмын энэ олон хоног амардагийг болиулах хэрэгтэй.Амралтын 3 өдөр болгомоор юм даа.Монголчуудын бүтээх хийх нь багадаж амарч зугаалах нь ихдэж байна даа эх оронч Ерөнхийлөгчөө бодох цаг чинь ирсэн байна шүү.Ард иргэдээ ухиалаад л өөрөө наадамлаад явчих юмаа Баттулга гуай.
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ээ дээ мөн ч сайхан наадам болж байна даа олон хоног амраад зугаалаад .юун гал түймэр....
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байсан нисдэг тэрэг онгоц том том жийп машин ,хэдэн тэрбумаар тараасан мөнгөө эндээ ашиглаач. сонгуулийн үеэр ард түмэндээ хайр зарлаад явж байсан улаан эх орончид хаана байна. хоёр нүүрт бялдууч хогнууд аа
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 3 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    5 цаг 42 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    5 цаг 48 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    5 цаг 57 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    6 цаг 8 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    6 цаг 35 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    7 цаг 1 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    7 цаг 40 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    7 цаг 56 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    8 цаг 21 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    8 цаг 24 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    9 цаг 6 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    9 цаг 12 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    10 цаг 43 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    10 цаг 48 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    10 цаг 55 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    11 цаг 35 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    11 цаг 58 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    12 цаг 5 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    12 цаг 16 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК