Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал 2017 оны эхний хагас жилийн байдлын Үндэсний статистикийн газар танилцууллаа. Улсын хэмжээнд 2017 оны эхний хагас жилд 35.3 мянган эх амаржиж, 35.5 мянган хүүхэд төрж, нас баралт 7.7 мянга болж өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3.4 (8.7%) мянгаар, төрсөн хүүхэд 3.3 (8.6%) мянгаар, нас баралт 550 (6.6%)-аар буурчээ.
1000 хүнд ногдох төрөлт 11.3, нас баралт 2.5, ердийн цэвэр өсөлт 8.8 болсон нь өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ногдох төрөлт 1.6 пункт, нас баралт 0.2 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 1.4 пунктээр буурсан байна.
Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2017 оны эхний хагас жилд 528 болж, өмнөх оны мөн үеэс 282 буюу 34.8 хувиар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 625 болж, өмнөх оны мөн үеэс 328 буюу 34.4 хувиар буурсан байна.