Улсын хэмжээнд ажил хайж буй 40.4 мянган бүртгэлтэй байгаа талаар Үндэсний статитсикийн хорооны эхний хагас жилийн тайланд дурдагдлаа. Эдгээр бүртгэлтэй байгаа иргэдийн 29.1 мянга нь ажилгүй иргэд байгаа бол 11.3 мянга нь ажилтай боловч өөр байгууллагад шилжихээр бүртгүүлжээ.
Энэ нь бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.7 мянган хүнээр буурсан үзүүлэлт аж. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 58.7 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа юм. Ажилгүй иргэдийн 45.3 хувь нь бүрэн дунд, 29.9 хувь дээд, 7 хув нь мэргэжлийн боловсролтой байгаа юм.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны эхний хагас жилд 1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 167.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэхүү өсөлтөд Тэтгэврийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого голлон нөлөөлжээ. Мөн Нийгмийн даатгалын сангийн зарлага 918.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 115.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ оны эхний 5 сард 18 хүртэлх насны 622.1 мянган хүүхдэд 75.9 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ.