Монгол Улсад сүүлийн 56 жилийн зургадугаар саруудын хамгийн халуун нь өнгөрсөн зургаан сар байсныг ҮСХ-ны мэдээлэлд дурджээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр өнгөрөгч зургадугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт 40 хэм хүрч халсан нь, сүүлийн 30 жилийн олон жилийн дундажтай харьцуулж үзэхэд 2.6 хувиар агаарын температур нэмэгдсэн үзүүлэлт болж тэмдэглэгджээ.
Мөн энэ оны зургадугаар сард хамгийн их хур тунадас Төв аймгийн Мөнгөнморьт суманд 73.5 мм хүрч орсон бол, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -5 хэм хүрч хүйтэрсэн байна. Харин Булган аймгийн Могод суманд түр зуурын салхи 36 м/секунд хүрч хүчтэй салхилжээ.