Мансууруулах төрлийн бодис хууль бусаар тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийнхан саатуулжээ.
Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт энэ сарын 17-ны оройн 18-19 цагийн үед цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Захиргааны хэргийн Шүүхийн байрны хойд талд сэжиг бүхий явж байсан 20-26 насны 5 иргэнийг шалгахад нэгнийх нь халааснаас цаасанд боосон ногоон өнгийн ургамал гарч ирснийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж эхлээд байна.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хар тамхи татсан хүн танхайраад байна” гэсэн мэдээллийн мөрөөр шалгахад тус дүүргийн 11 дгээр хороонд суух эрэгтэй 26 настай Ө нь хар тамхины төрлийн өвс хэрэглэж мансуурсан байдалтай байсныг мөн тус дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар 0,5 гр хар тамхины төрлийн бодис хураан авчээ.