Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол бөхийн шинэчлэл шүүхийн шийдвэртэйгээ гацсан уу

2017-7-19
0
ЖИРГЭХ

Үндэсний их баяр наадмын тавын даваанд Улсын аварга Ч.Санжаадамба, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Г.Ганжад нарын барилдаан ихээхэн будлиантай болж өнгөрсөн билээ.  Барилдааны үеэр хоёр бөх ойрхон унаж, удаашруулсан бичлэгээс Г.Ганжадын тохой нь түрүүлж хүрсэн байсан ч хөлийн цэцийн зургаан хүний тав нь, гарын даа нар аваргыг унасан хэмээн үзэж дүрмийн дагуу Г.Ганжадыг давуулсан. Гэвч бөхийн цэцийн энэ шийдвэр бөх сонирхогчид, наадамчин олныг ихээхэн бухимдуулахад хүргэж, Монголын үндэсний бөхийн холбоонд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байна хэмээн шүүмжилсээр байна.

 

 

Үнэндээ тус холбоонд шинэчлэл хийхийг оролдсон цөөнгүй хүмүүс бий. Өнөөгийн УИХ-ын гишүүн А.Сүхбат бол тэдний нэг. Түүний  барилдааныг нь харан баясдаг ард түмэн нэг хэсэгтээ үгүйлсэн. “Үндэсний бөхийн холбоо шинэчлэгдсэн цагт барилдана” хэмээн ам гарснаас хойш бөх сонирхогчид зүлэг ногоон дэвжээнээ хэзээ барилдах бол хэмээн нүдээ чилтэл харсаны эцэст  гурван жилийн өмнө “Дархан аварга” цолыг нь олгож, наадамчин олны магнайг тэнийлгэсэн билээ. Хэдийгээр түүнд цолыг нь өгсөн ч  бөхийн холбоо шинэчлэгдэж чадахгүйгээр барахгүй Монгол Улсын гурван шатны шүүхийн гаргасан шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, бөхчүүдийг талцуулж эхэлснийг шинэ удирдлагууд нь мэдэгдсээр байна.

 

Өчигдөр бөх сонирхогч дэмжигч Д.Гантулга, МҮБХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд нарын хүмүүс мэдээлэл хийж, бөхчүүд хоорондоо хагаралдаж, үймээн ч дэгдэж магадгүй байгаа талаар онцоллоо.

 

 

МҮБХ-ны хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд Улсын дээд шүүхийн 2013 оны 403 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилготойгоор Баянзүрх дүүргийн Засаг даргаас жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл аван, энэ сарын 17-ны өдөр 18:00 цагийн үед Р.Нямдорж даргатай ажлаа хүлээлцэхээр Монгол бөхийн өргөөнд очжээ. Тухайн үед МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж байгаагүй аж. Улмаар ирэхийг нь хүлээгээд сууж байтал шөнийн 23:00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн 40 орчим бөх хүч түрэн орж ирэн гарч явахыг шаардсан байна. Тэд цахилгаан бороохой байжээ. Эдгээр бөхчүүдийн дунд Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын гарьд Ж.Бат-эрдэнэ, Улсын заан Б.Соронзонболд, Улсын начин С.Багахүү, Улсын начин Б.Хишигбаатар, Улсын начин Д.Лхагвадорж, Улсын начин Л.Өлзийбаяр, Аймгийн арслан А.Хосбаяр, Аймгийн начин П.Гаанжуурсүрэн, Аймгийн начин Ө.Дүүрэнбаяр нар байсныг нэр цохов.

 

МҮБХ-ны хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд энэ талаар “Бидний зорилго тэдэнтэй маргалдах биш байсан учраас бид өргөөнөөс гарах гэтэл хаалга цоожтой байсан. Гэтэл Улсын гарьд Н.Ганбаатар өшиглөөд онгойлгочихсон. Говь-Алтай аймгийн бөхчүүд сайн зохион байгуулалттайгаар Р.Нямдоржийг аврахыг боддог юм байна. Говь-Алтай аймгийн бөхчүүд сайхан нэгддэг юм байна. Гэхдээ цаана нь 20 аймаг бий шүү. Р.Нямдорж Увсынхан бөх биш гэх юм ярьдаг. Увсынхан нэг юм тунгаана биз. Тэмцэл хийх талаар ярьж л байна лээ. МҮБХ-ны тэргүүний асуудлыг нэг тийш нь шийдэхгүй асуудал даамжирвал бөхчүүд хоорондоо хагаралдаж, үймээн ч дэгдэж магадгүй байна” гэв.

 

 

Харин МҮБХ-ны хуучин удирдлагуудын зүгээр “Өнгөрсөн 5 сарын 28-нд  ээлжит бус их эе нэртэй хурлыг Дархан аварга Сүхбат, Яруу найрагч Хүрэлбаатар, Улсын заан Ганболд тэргүүтэй хүмүүс хуралдуулсан. Энэ хурлаас МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг бөхийн холбооны тэргүүнээр сонгосон. Энэ хурал  нь хууль бус”  гэж үзээд  Ч.Хүрэлбаатар А.Сүхбат, Ганболд тэргүүтэй хүмүүсийн удирдан явуулсан ээлжит бус “Их эе”- ийн гэх хуралд Увс аймгийн аймгийн голдуу бөхчүүд хамрагдсан, төлөөлөлөгч болж чадахгүй төлөөлөгчид оролцсон. Хууль бус үйл  ажиллагаанд Монгол улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүн уриалан оролцож, бусдыг турхирч байгаад харамсч байгаагаа Бөхийн холбооны удирдлагууд илэрхийлж, өнгөрсөн 6-р сард хуралдсан МҮБХ-ны ээлжит цэцдийн зөвлөлийн хурлаар МҮБХ-ны “Их эе”-ийг  2018 оны 3 дугаар сард хуралдуулж, шинэ тэргүүнийг хууль ёсны дагуу сонгож, одоогийн удирдлагууд нь ажлаа өгөхөөр болсон хэмээн эсэргүүцсээр байгаа юм. 

 

Түүгээр ч барахгүй өнөөгийн МҮБХ-ныхон шинэ удирдлагууддаа албан тушаалаа өгөхгүй хэмээн Бөхийн өргөөг өөрсдийн хүмүүсээрээ хамгаалуулжээ. Тодруулбал Бөхийн өргөө болон холбооны удирдлагуудын талаарх нөхцөл байдлыг сурвалжлахаар очиход тус байрыг хамгаалалтад авч, хэнийг ч оруулахгүй байв. Ямар шалтгааныг улмаас хамгаалалтад авсан талаар ажилчидаас тодруулахад “Гаднаас хэнийг ч оруулж болохгүй” гэсэн үүргийг “дээрээс” өгсөн гэв.

 

Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан шүүхийн шийдвэрийг хэн ч дагаж мөрдөх үүрэгтэй. Тэр дундаа гурван шатны шүүхийн шийдвэр хаана ч үйчлэх эрхтэй. Гэтэл Монгол бөхийн шинэчлэх шийдвэр ийнхүүү шүүхийн танхимд гарсан шийдвэртэйгээ гацчихаад байна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • ГООЧОНО (202.72.245.207)
    ЭНЭ БҮХ ДАЙНЫ ГОЛ ШАЛТГААН БОЛСОН БӨХИЙН ӨРГӨӨГ УЛСЫН БОЛГОЧИХ ТЭГЭЭД Л НАМ ГҮМ БОЛНО. ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХУВЬД ОВОО СЭРГЭЖ ИРСНЭЭ ОДОО ДОРОЙТОЛД ОРООД БАЙНА. ХҮМҮҮС ЗӨВХӨН МӨНГӨНИЙ ТАЛААС НЬ ХАРААД БАЙНА. ГЭХДЭЭ ЯАХАВ ДЭЭ МАНАЙ ЗАСАГ ТӨР НИЙГМИЙН АМЬДРАЛЫН ЯГ НЭГ ТУСГАЛ ЮМ ЧИНЬ
    2017 оны 07 сарын 20 | Хариулах
  • зочин (202.179.31.77)
    Сүхбат улс төрч болсон юм бол өс хонзонгоо болиоч. Тэртээ тэргүй улсад хийх юм их б. Бөхийн өргөөг булаацалдаж зөнөг, шунал ихэдсэн Баямөнхийн хатгаасаар явбал хэцүү дээ.
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • бөх сонирхогч (202.9.41.70)
    Нямдорж бол олон жил бөхчүүдийн цусыг сорж байгаа ХУВАЛЗ. Хувалзнаас яаж салдгийг мэдэх үү? Гэдсийг нь хайчаар таслах хэрэгтэй, шууд татвал толгойн үлдээд нэлээд хохиролтой. Миний хэлэх гэсэн санааг ойлгосон байлгүй гэж энэ хэдэн бөхчүүдээ хэлье. Бөхчүүд минь толгой ажиллуулаад наад муу хувалзнаасаа салаач ээ хичнээн жил дарлууллаа одоо болоо ш дээ. Миний мэдэхийн А.Сүхбат тэмцээд байдаг байсан. Уг нь УИХ гишүүн болоод хүч орсон л баймаар юм бас болдоггүй юм байлгүй дээ, эсвэл нийлээд цохиж явна уу?
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • зочин (139.5.217.17)
    Хүрэлбаатар болио.Хурууны хүүхэлдэй болох хэрэггүйдээ.Чинбат бизнесээ л хийсэн нь өлзийтэйдээ. Бөхчүүд нь бөөнөөрөө цуглаад сонголтоо хийг л дээ.
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • зочин (139.5.217.17)
    Хүрэлбаатар болио.Хурууны хүүхэлдэй болох хэрэггүйдээ.Чинбат бизнесээ л хийсэн нь өлзийтэйдээ. Бөхчүүд нь бөөнөөрөө цуглаад сонголтоо хийг л дээ.
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.4.92)
    Ү.Хүрэлбаатар эрдэмтэн, зохиолч хүн. Бөхийн өргөөний даргыг элбэг сайн хийж чадна. Дууны баяр, шүлгийн тэмцээн, миссийн тэмцээн хажуугаар нь зохион байгуулж, бөх барилдуулж чадна. Түгээмэл гадаад хэлний дугуйлан өдөр нь ажиллуулна. Хүрэлбаатарыг дэмжиж байна.
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • nyumka (66.181.165.23)
    guya altsai aimgiinhan boloiochhee
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.194.51)
    Уул уурхайн Эрдэнэт үйлдвэрийн 6000 ажилчид нэг өдрийн цалингаа өгч байлаа гэх мэт Монголын олон албан газар хувиараа хандив өргөж билээ.Хэдэн хүний өмч биш болов уу? ??
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.194.51)
    Уул уурхайн Эрдэнэт үйлдвэрийн 6000 ажилчид нэг өдрийн цалингаа өгч байлаа гэх мэт Монголын олон албан газар хувиараа хандив өргөж билээ.Хэдэн хүний өмч биш болов уу? ??
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.184.125)
    БОРООХОЙДООД ӨГ
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • яана даа (122.201.24.76)
    Монголын шүүхээс давсан зантай , дураараа дургигч нарт төр төмөр нүүрээ үзүүлж болохгүй юм уу? Хариуцлага бүх шатандаа унажээ. ШШГЕГ л энэ асуудлыг шууд шийдэж болно доо. ХЭНИЙ зааврыг хүлээгээд байгаа юм болдоо
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • иргэн (27.123.214.108)
    ЕРӨНХИЙЛӨГЧ , УИХ.- дарга , ЕРӨНХИЙ Ясайд нарт Ард түмний өргөл хандиваар боссон бөхийн өргөөг Засгийн. газар өөрийн мэдэлд хурааж авах цаг болсон . Худалдан борлуулах эрхгүйгээр засгийн өмчлөж эзэмшиж түрээслэж ашгийг нь улсын төсөвт татаж авдаг байх ёстой .
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • Tsog (43.228.130.96)
    Ene A.Sukhbat gej yostoi erguutchihsen setgel medrel yaavch zugeer bish boljee, ene hunii aash aviriin talaar guiee mun sonin sonin yum duuldah bolj. uulna hundelj yavdag hun baisiinsan, hun tanigdahiin argagui bhiin daa.
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • ХУУЛИА ДЭЭДЭЛМЭЭРЭЭ (27.123.212.132)
    Шүүхийн шийдвэрийг биелүүлэх хэрэгтэй үүнд ШШГЕГ гүйцэтгэх ажиллагаа хийх хэрэгтэй ер нь ХЭНД ҮЙЛЧИЛДЭГ ХУУЛЬ ВЭ
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • ХУУЛИА ДЭЭДЭЛМЭЭРЭЭ (27.123.212.132)
    Шүүхийн шийдвэрийг биелүүлэх хэрэгтэй үүнд ШШГЕГ гүйцэтгэх ажиллагаа хийх хэрэгтэй ер нь ХЭНД ҮЙЛЧИЛДЭГ ХУУЛЬ ВЭ
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • Эрхэм (103.9.90.98)
    Сайн байцгаана уу Мөхөс миний санаж байгаагаар 90-д онд монголчууд бөхийн өргөөтэй болох гэж анх хандив цуглуулан одоогийн хэрүүл болж байгаа барилгыг бариулж байсан санагдаж би үүгээр энэ бол бөхчүүд болон холбооныхон гээд маргаад байгаа хүмүүсийн хөрөнгө биш гэдгийг хэлэх гэсэн юм энэ бол найраа хийдэг баяжих шуналтай бөх нэртэй бөхийн зүтгэлтэн гэх хэсэг бүлэг хүмүүсийн шуналыг хөдөлгөсөн хөрөнгө бус ард түмний өмч шүү та нар битгий шуналтаад бай бөхчүүдээ одоо боль жудагаа бод Эрхэмбаяр аварга шиг бай даварч байна шүү
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
    • зочин
      Шуэал хөдөлгөсөн эзэнгүй өмчийг засгийн газар хурааж авөх хэрэгтэй . Ашиг нь улсын төсөвт орж байг л дээ
      2017 оны 07 сарын 19
  • Эрхэм (103.9.90.98)
    Сайн байцгаана уу Мөхөс миний санаж байгаагаар 90-д онд монголчууд бөхийн өргөөтэй болох гэж анх хандив цуглуулан одоогийн хэрүүл болж байгаа барилгыг бариулж байсан санагдаж би үүгээр энэ бол бөхчүүд болон холбооныхон гээд маргаад байгаа хүмүүсийн хөрөнгө биш гэдгийг хэлэх гэсэн юм энэ бол найраа хийдэг баяжих шуналтай бөх нэртэй бөхийн зүтгэлтэн гэх хэсэг бүлэг хүмүүсийн шуналыг хөдөлгөсөн хөрөнгө бус ард түмний өмч шүү та нар битгий шуналтаад бай бөхчүүдээ одоо боль жудагаа бод Эрхэмбаяр аварга шиг бай даварч байна шүү
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    6 цаг 26 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    7 цаг 6 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    7 цаг 11 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    7 цаг 20 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    7 цаг 31 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    7 цаг 58 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    8 цаг 25 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    9 цаг 3 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    9 цаг 19 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    9 цаг 44 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    9 цаг 47 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    10 цаг 29 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    10 цаг 35 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    12 цаг 6 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    12 цаг 11 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    12 цаг 18 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    12 цаг 59 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    13 цаг 21 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    13 цаг 29 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    13 цаг 39 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК