Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүдийн итгэлийг уландаа гишгэгч Э.Бат-Амгалан хэзээ хариуцлагаа хүлээх вэ

2017-7-19
0
ЖИРГЭХ

Ардчилсан нам шинэчлэл хийж чадсанаар Ардчилсан ерөнхийлөгчийн буухиаг үргэлжлүүлж чадлаа.

 

Харамсалтай нь засгийн эрхийг атгасан МАН-аас нэр дэвшигч М.Энхболд хоёр удаагийн сонгуульд шившигтэйгээр ялагдал хүлээсэн юм. МАН УИХ-д 65 суудал авч орон нутаг дүүргүүдэд ноёрхолоо тогтоож чадсан ч тэдэнд шинэчлэл хэрэгтэй учраас ард түмэн “маш муу” гэсэн үнэлгээг өгсөн нь энэ. 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалтдаа эрдэж бардаж бялуурсан МАН ард түмэн эрх баригчдыг ажиглаж, үнэлгээ өгдөг гэдгийг огтхон ч тооцоолсонгүй авирласны үр дүн энэ юм.

 

Намын рейтэнг, үнэт зүйлсийг ийнхүү унагахад олон хүчин зүйл нөлөөлсөн. Энэ удаад  нам дээр дөрөөлж хувийн эрх ашиг, хүсэл шуналаа гүйцэлдүүлдэг хурган даргын асуудлыг онцолж байна. БЗД-ийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан. 1977 онд төрсөн, гадаад албаны ажилтан, эрх зүйч мэргэжилтэй. 2012 оноос БЗД-ийн МАН-ын дэд дарга, даргаар ажиллаж буй, НИТХ-ын төлөөлөгч. Ноён Э.Бат-Амгалан анх дүүргийн намын хороо руу орж ирэхдээ булхай, луйварын аргаар суудал эзэлж тэр цагаас хойш  намын хурлаа нэг ч удаа шударга зарчмаар хийгээгүй, шударга энгийн гишүүдээсээ нүүр буруулж МАН-д хоноцын сэтгэлээр хандаж яваа нэгэн.

 

Намын дотоод асуудлыг дээгүүр том дарга нартайгаа ярьж шийддэг, хурлын тов зарладаггүй, аливаа шийдвэрийг өөрийн үзэмж, тойрон хүрээлэгчдийн хүрээнд шийдэж ажилладаг энэ увайгүй арга барил нь БЗД-ийн МАН-ыг сүүлийн жилүүдэд болсон шат шатны сонгуулиудад дараалан ялагдал хүлээхэд хүргээд байна. Тэр ч утгаараа өнөөдөр МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо Э.Бат-Амгалан тэргүүтэй тус намын боловсорч гүйцээгүй,  нярай улс төрчдийг албан тушаалаас нь буулгах ажлыг эхлүүлээд байна.

 

БЗД Сансар орчим баар, цэнгээний газар олонтой. Иргэдийн тав тух, аюулгүй байдалд нөлөөлдөг эдгээр баарнууд цэгцлэх асуудал олон жил яригдаж байгаа ч бодит байдал хэвээр байгаа. БЗД-т байрлах Батхаан төвийг эзэмшдэг Э.Бат-Амгалан баарны бизнес, хууль бус тендерээр хөлжсөн нэгэн. Түүнийг 3-4 баар ажиллуулдаг гэдэг. Тэрбээр хууль бус аливаа үйлдэлдээ өөрийн баарны хамгаалагчдыг ашигладаг. Тухайлбал 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа БЗД-ийн засаг даргын суудлыг хууль бус томилгоогоор авах оролдлого хийж үймээн дэгдээж баарны хамгаалагч нараар дүүргийн байрыг эзэгнүүлж шуугиан тарьсан нэгэн. 

 

Ер нь энэ нөхрийн талаар нийгэмд таагүй мэдээлэл байдаг.  2016 оны есдүгээр сард Э.Бат-Амгалан согтуугаар машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа осол гаргаж шалгагдаж байгаа талаар мэдээлэл гарсан. Орон нутгийн сонгуулийн өмнөхөн намын хариуцлагатай албан тушаалтан ийнхүү авирласан нь түүнийг ажилдаа, 90 жилийн түүхтэй намдаа ямар сэтгэлээр ханддагийг гэрчилнэ. Э.Бат-Амгалан 2008-2011 онд БЗД-ийн ЗДТГ-ын үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч даргаар ажилласан.

 

Эдгээр албыг хашиж байхдаа эрх мэдлээ хууль бусаар ашиглаж хулгай, булхайн аргаар олон ажил амжуулсныг МАН-ын шударга гишүүд, дэмжигчдийн холбооны гишүүд илчилж, өөрөө үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардаж байсан. Гэвч Э.Бат-Амгалан бол намын эгэл жирийн гишүүд дэмжигчдийг хүн чинээ тоодоггүй, намын аль боломжит өндөр албан тушаалтнаас зүүгдчихдэг явуургүй бодолтой залуу юм. Одоо тэрбээр нам дотороо Н.Номтойбаярын аялдан дагалдагч. Харин анх улс төрд, намд дагаж орж ирсэн ах нараа тэр аль хэдийн мартсан.

 

Ийнхүү МАН-ын гал тогоонд хат суугаагүй, боловсорч гүйцээгүй, намын албан тушаалыг хувь хүний шунал, хүсэл гүйцэлдүүлэгч гүүр гэж ойлгосон нэгэн нөхөр дураараа аашилж сууна. Ер нь аливаа нам эгэл жирийн гишүүд дэмжигчдээ үл тоомсорлож, фракци дээдлээд ирэхээр алддаг, унадаг. АН-д ард түмэн дүнгээ тавьсан, тэд соргогоор хүлээн авч алдаагаа засч эхэлснийг ард түмэн анзаарч ардчилсан ерөнхийлөгчийн буухиаг ахин авах боломжийг олголоо.

 

Харин МАН эрх барьснаасаа хойш хэрхэн ажилласныг ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс Монголчууд харлаа. МАН-ын дарга нараа өнгөрснөө муулж  бусдын алдааг шүүн тунгааж суухаар намын нэр хүндийг шалбаагт унагааж, дур зоргоороо авирлаж намын эгэл жирийн гишүүд дэмжигчдээ гутаан доромжилж суугаа Э.Бат-Амгалан мэт залуу боловсон хүчнүүдээ нэг тийш нь болгооч ээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (202.9.40.180)
    odo udahgui terte tergui ulaanbaatar hotiin buh duurgiin namiin darga nar hussen huseegui ogtsornoo MAN-nhaan, say songuuliar buh tom duuregt yalagda biz de, hariutslaga tootsnoo
    2017 оны 07 сарын 20 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    BZD-ih muu ajillaad baidag um iim uchirtai baij,,,,eroosoo hogjil baihgui haa saigui ongo zusgui nurj unah shahsan bairnuud, bairnuudiin hoorond eroosoo tohijilt baihgui, zam taviad baij orchiniig ni tohijuuldaggui, ulaan shoroo, hog novsh ihtei !!! Ajlaa hii , esvel ogzor !!!
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    7 цаг 39 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    8 цаг 18 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    8 цаг 24 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    8 цаг 33 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    8 цаг 44 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    9 цаг 10 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    9 цаг 37 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    10 цаг 15 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    10 цаг 32 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    10 цаг 57 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    11 цаг 0 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    11 цаг 42 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    11 цаг 48 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    13 цаг 19 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    13 цаг 24 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    13 цаг 31 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    14 цаг 11 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    14 цаг 34 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    14 цаг 41 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    14 цаг 52 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК