Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам 2016 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Тэгвэл энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд зөрчил гаргасан 138 мянга 688 жолоочийн оноо хасагдаж, 1046 жолоочийн зөрчлийн оноо дуусч эрх түдгэлзүүлсэн байна. Харин оноо сэргээгдэх урамшууллын нөхцлөөр 503 жолооч заавар журмын дагуу эрхээ сэргээлгэжээ.
Мөн “Жолоочийн оноо тооцох журам”-д “Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ” гэж заасны дагуу 30636 жолоочийн онооны урамшуулал олгогдсон байна.