Энэ сарын 24-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хүчтэй мөндөр орж, хоёр хүн бэртэж, олон айлын гэр сүйдсэн байгалийн гамшигт үзэгдэл болсон билээ.
Тэгвэл Булган аймгийн Засаг дарга Ц.Бат-Өлзийгөөр ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцсан байна. Улмаар Онцгой байдлын газрын “Гамшгаас хамгаалах сан"-гаас байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болоод байсан дөрвөн өрхөд таван ханатай иж бүрэн гэр олгожээ.