Малчид, иргэдийн анхааралд:
30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2017 оны 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 8 дугаар сарын 1,2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр ширүүснэ. 30-нд ихэнх нутгаар өдөртөө халах боловч, 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус , бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.