Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүрэгтэй хамтран ажиллах хүрээнд хэрэгжиж буй “Сурагч солилцооны хөтөлбөр”-өөр сурлагаараа бусдыгаа манлайлсан 19 сурагч, 3 багш наймдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Ёнсү дүүрэгтэй танилцсан юм.
Эдгээр багш, сурагчдыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа. Сурагчдыг Ёнсу дүүрэгт байх хугацаанд тус дүүргийн Засаг дарга Го Нам Сэок хүлээн авч уулзан, дүүргийнхээ талаар болон боловсролын салбарт баримталж буй бодлогыг танилцуулсан байна. Мөн Солонгос сурагчдын урлагийн тоглолтыг үзэж, сонирхон, сургалтын орчинтой танилцан тэдэнтэй нөхөрлөж, мартагдахааргүй дурсамжийг бүтээсэн талаар сурагчид онцлон энэхүү боломжийг олгосон Чингэлтэй дүүргийн удирдлага, хамт олонд талархснаа илэрхийлж байлаа.
Л.Сайнаа