Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн "Би цаг тооны үргэлжлэл" уран бүтээлийн их цэнгүүн есдүгээр сарын 22-ны өдрийн 19:00 цагт “Улаанбаатар палас”-ын концертын Их танхимд болно.
"Монгол суутнууд" төслийн хүрээнд "Монгол Медиа Ивэнт Групп" ХХК-иас тус цэнгүүнийг зохион байгуулж буй аж. Их найрагчийн уран бүтээлийн цэнгүүний тасалбарын үнэ 25-35 мянган төгрөг бөгөөд ticket.mn болон 1900-1800 1900-1950 утсуудаар захиалга авч, үнэгүй хүргэж буй юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99075959,80067291 утсаар авах боломжтой ажээ.
Л.Сайнаа