Баянзүрх дүүргийн харьяа, Шархадны эцсийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалганы хөндлөвч төмөр унаж тавдугаар ангийн хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед хөндлөвч төмөр байнга унадаг байсан талаар талбай дээр тоглодог хүүхдүүд, оршин суугчид ярьсан билээ.
Тэгвэл өчигдөр Монголын үндэсний хөлбөмбөгийн холбоо тус тоглоомын талбайг стандартын дагуу тохижуулж, талийгаач хүүгийн нэрэмжит болгох саналыг холбогдох газарт нь тавьсан байна.
Л.Сайнаа