Төрийн ордны энэ жилийн засварын ажил долоодугаар сарын 30-наас, гадна талын засвар наймдугаар сарын 20-ноос эхэлсэн юм. Төлөвлөгөө ёсоор бүх засварын ажил аравдугаар сарын 30-н гэхэд дуусах ёстой юм байна.
Төрийн ордонд яг ямар засвар, үйлчилгээний ажил хийх нь нууцын зэрэглэлд хамаардаг тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын Барилга, инженер техникийн хэлтсийн дарга Т.Болдбаатар тухайн үед хэлсэн билээ.
Ямартай ч Төрийн ордны засвар, үйлчилгээнд энэ жил нэг тэрбум орчим төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна.
Л.Сайнаа