Өнгөрсөн долоо хоногт нийслэл хотын хэмжээнд Тээврийн цагдаагийн албанд нийт 1334 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 977 нь зам тээврийн ослын дуудлага бөгөөд ослын улмаас нийслэлд гурван хүний амь нас, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон ноцтой ослууд гарчээ.
Осол, хэргийн улмаас 47 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэнээс 16 нь бага насны хүүхэд ба 10 нь явган зорчигч хэлбэрээр, зургаа нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ осолд өртсөн байна.
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 151 зөрчлийг илрүүлж ажиллажээ.
Б.Лхам