Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө” номын нээлт боллоо

2018-9-17
0
ЖИРГЭХ

 

Улс төр судлаач, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгийн “Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө” номын нээлт боллоо.

Тэрээр энэхүү номдоо 2013, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, 2012, 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, 2012, 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны ХБНГУ-ын Бундестагийн сонгуулийн үйл явцад хийсэн судалгаа, улс төрийн намын санхүүжилт, гишүүнчлэлийн талаарх бодлогын судалгаа, зөвлөмж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлт, ерөнхийлөгчийн ба парламентын засаглалын харьцуулсан судалгаа зэрэг өнөөгийн Монголын улс төрд тулгамдаад байгаа олон асуудлыг багтаажээ.

 

 

Улс төр судлаач, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг номыхоо талаар “Интернетийн хэрэглээ асар хурдацтай нэмэгдсэн сүүлийн хэдхэн жилд зөвхөн сонгуулийн кампани төдийгүй улс төрийн бусад бүхий л үйл явцад сошиал сүлжээний үүрэг нэмэгдэх болов. Популист улс төрчид болон намууд сошиал сүлжээний хяналт багатай байдлыг ашиглан хуурамч мэдээ, гүтгэлэг тараах үйлдэл хийх болсон нь АНУ, Франц, Герман зэрэг уламжлалт ардчилсан дэглэмт улс орнуудын сонгуулиас харагдаж байна.Өөрөөр хэлбэл популист улс төр нь нийгмийн сүлжээгээр дамжин цахим популизм болж хувирч байгаа юм” хэмээн нээлтийн үеэрээ онцолж байлаа.

Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө” номын нээлтэд МУИС, ШУТИС, ШУА-ын эрдэмтэн багш нарын төлөөлөл, улс төр судлаачид болон улстөрчид, Ц.Мөнцэцэг багшийн шавь нар хүрэлцсэн ирсэн байв.

 

 

Энэхүү номын редактороор Монгол Улсын гавьяат багш, доктор,  профессор Ц.Ганболд ажиллажээ.

 

Монгол Улсын гавьяат багш, доктор,  профессор Ц.Ганболд: “Доктор Ц.Мөнхцэцэг энэ номондоо Монголын улс төрийн шинжлэх ухаанд урьд өмнө судлагдаж байгаагүй цоо шинэ сэдэв болох “Цахим популизм”-ын асуудлыг Монголын болон АНУ, ХБНГУ-ын сүүлийн сонгуулиудын жишээн дээр авч үзэж судалгааны эргэлтэнд оруулж байгаагаараа шинжлэх ухааны ихээхэн ач холбогдолтой ажил болжээ.

 

 

Энэ бүтээл нь улс төрийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуус, улстөрчид, улс төр сонирхогч хэн бүхэнд хэрэгтэй ном болох нь дамжиггүй. Мөн энэхүү номонд дэлхий дахины улс төр, сонгуулийн үйл явц, улс төрийн намын төлөвшлийн тулгамдсан асуудлаарх олон улсын жишээ, туршлагыг авч үзсэнээрээ Монголын улс төрчдийн хувьд байнга унших ширээний ном нь болно гэж бодож байна.

 

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: “Доктор Ц.Мөнхцэцэгийн маань  “Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө” номонд дэлхий дахины улс төрийн намууд, сонгуулийн үйл явцад тулгамдаж байгаа асуудал, дэлхий даяар газар авч буй популизм, тэр дундаа сошиал сүлжээгээр үндсэрхэг үзэл, хуурамч мэдээлэл хэрхэн түгэн дэлгэрч улс орнуудын сонгуулийн дүнд нөлөөлж байгааг авч үзсэн нь яах аргагүй цаг үеэ олсон чухал судалгаа болжээ.

Сошиал сүлжээний улс төрийн үйл явцад үзүүлж буй нөлөөлөл жил ирэх тутам нэмэгдэхийн зэрэгцээ энэ сүлжээгээр тархаж буй хуурамч мэдээлэл, хүний нэр төрд халдах, хүчирхийлэлд уриалан дуудах явдлыг хэрхэн зохицуулах нь улс орнуудын тулгамдсан асуудал болоод байна.Зарим улс орнууд сошиал сүлжээг зохицуулах хууль тогтоомжууд баталж эхэллээ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчихгүйгээр хүний нэр төр алдар хүнд, үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтворт байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй сошиал сүлжээн дэх мэдээллийг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал тулгамдаж байгаа юм” гэлээ.

 

Философийн хүрээлэнгийн судлаач, шинжлэх ухааны доктор, профессорД.Болд-Эрдэнэ: “Монголын улс төрийн намын төлөвшлийг судалдаг эрдэмтэн хүний хувьд би доктор Ц.Мөнхцэцэгийн энэ номд Монголын улс төрийн намын санхүүжилт, намын гишүүнчлэлийг боловсронгуй болгох талаар бодлогын судалгаа зөвлөмжүүд орсон нь УИХ-аар Улс төрийн намын тухай шинэ хуулийг хэлэлцэх гэж байгаа өнөө үед маш чухал ач холбогдолтой эрдэм шинжилгээний ажил болжээ гэж дүгнэж байна.

 

 

Монголын улс төрийн тогтолцоог боловсронгуй болгоход эрдэмтэн судлаачдын энэ мэт шинэлэг тоо баримт, онолын судалгаа бүхий ажлууд чухал хувь нэмэр оруулах болно” гэв.

Дашрамд дурдахад, Улс төр судлаач, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг нь Өнөөдөр сонины Улс төр, гадаад мэдээний албанд сэтгүүлч, тоймч, орчуулагч, 2002 оноос МУБИС-д багш, 2008 оноос Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн захирал, 2018 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Тэрбээр ХБНГУ-ын Кобленц Ландау их сургууль, АНУ-ын Охайо мужийн их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан бөгөөд олон улсын болон үндэсний хэмжээний 20 гаруй бодлогын болон харьцуулсан судалгааны эксперт, зөвлөхөөр ажилласан улс төрийн коммуникаци, сонгуулийн кампани, улстөрчийн имиж мейкингийн мэргэжилтэн юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Өчигдөр 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК