Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны есдүгээр сарын 04-ний өдрийн А/218 дугаар “Хөрөнгө гаргах тухай” тушаалын дагуу дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Үлэг гүрвэлийн музейн” ард байрлах хур хогийн цэгийг дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК есдүгээр сарын 14-ний өдөр цэвэрлэн ажилласан байна.
Нийт 8000м2 талбайн 250 гаруй тонн барилгын хур хог хаягдлыг 10 техник хэрэгсэл 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэж, тээвэрлэн ажиллалаа.
Л.Сайнаа