“Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн Нийгмийн хариуцлагын хороо, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын хоёрдугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан "Сургалт хөгжлийн танхим"-ыг тохижуулж хүлээлгэн өгчээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургуульд тусгаарлах биш, энгийн хүүхдүүдийн хамт суралцуулж, нийгэмшүүлэх, хичээлийн бусад цагаар тусгай бэлтгэгдсэн багшийн хамт бие бялдар, оюун ухааныг хөгжүүлэхэд тус танхим зориулагдсан аж.
Б.Лхам