Өнөөдрийн 20:00 цаг хүртлэх цаг агаарын урьдчилсан мэдээ. Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 44 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 19-20-нд ихэнх нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс голын хөднийгөөр 5-10 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 11-16, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.