Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Ногоон Ази” ТББ, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран иргэдийн оролцоог дэмжих, монгол орны цөлжилт, гоёлын мод бут, сөөг жимсний модыг хэрхэн тарьж ургуулах талаар сургалт зохион байгуулсан байна.
Энэ хүрээнд Монгол орны цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт сэдвээр ШУА-ын Газар зүй, Гео-Экологийн хүрээлэнгийн докторант н.Батсайхан, гоёл чимэглэлийн мод сөөг бутыг хэрхэн тарих аргачлалыг ШУА-ын Газар зүй, Гео-Экологийн хүрээлэнгийн судлаач н.Баттулга нар хөтлөн явуулжээ.
Б.Лхам