Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор: Нээлттэй шинэчлэл, хамтын хөгжил” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна.
Тус хурлыг Монгол Улсын Засгийн газар, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Газарзүйн тэнхим, Шинжлэх Ухааны Академи, БНХАУ-ын “Development Research Center of the State Council”, ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн “Институт Дальнего Востовка” зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Уг хурлын үеэр БНХАУ, ОХУ-ын бизнесийн төлөөлөгчид, судлаач нар Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус байгуулагатай хамтран ажиллах боломжийн талаар уулзалт зохион байгуулах аж.
Б.Лхам