Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн багтай хамтран Газрын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын дунд зохион байгуулжээ.
Уг хэлэлцүүлгийн зорилго нь газрын харилцааны салбарт шийдвэр гаргагчид, түүнийг даган ажилладаг байгууллагуудын төлөөллүүд нэгдсэн ойлголтод хүрч Газрын тухай хуулийн суурь үзэл баримтлалыг тодорхойлоход чиглэгдэж байгаа аж.
Энэхүү хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн газрын алба, их дээд сургууль, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, судлаачид оролцсон байна.
Цаашид Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хүрээнд олон нийтийн дунд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Б.Лхам