
Туул гол дээгүүрх Сонсголонгийн 289.4 у/м төмөр бетон гүүрийн нийт завсрын тулгуурын 12 худган суурийн их биеийн цутгалтын ажил бүрэн хийгджээ. Захын нэг тулгуур, завсрын 2-13 тулгуур, завсрын 2-13 тулгуурын ригель цутгасан байна.
Түүнчлэн хоёр дам нурууны арматур, нэг завсрын тулгуурын арматур, нэг завсрын тулгуурын ригелийн арматур зангидаж бэлэн болжээ. Мөн 37 дам нуруу, 193 зааглах зурвасын хашлага, 44 дугуй цохигч цутгаж тус тус бэлдсэн байна.
Эх сурвалж: Авто зам хөгжлийн газар