
“Авто машингүй өдөр” ирэх бямба гаригт зохион байгуулагдахтай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас 260 орчим алба хаагч хамгаалалтын бүсэд болон таслан сэргийлэх ажиллагаанд гарахаар төлөвлөн, бэлтгэн ажлаа хангасан байна.
Энэ жилийн хувьд Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн зам хүртэл, Сөүлийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Чоймболын гудамж зэрэг замыг хаахаар болжээ.
Мөн Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс хүүхдүүдийн дунд уралдаан, тэмцээн болон бусад арга хэмжээг зохион байгуулах аж. Авто машингүй өдөр аль болох тээврийн хэрэгслээс татгалзаж, унадаг дугуй болон явганаар энэ өдрийг өргөн тэмдэглэн идэвхтэй оролцохыг уриалж байгаа юм.
Б.Лхам