
Баянхонгор Жаргалант суманд 08.06 цагаас эхлэн нойтон цас орж эхэлжээ. Өглөөний 09.30 цагийн байдлаар 5см зузаан цасан бүрхүүлтэй болсон байжээ.
Мөн өчигдөр Увс, Ховд, Завханы ихэнх нутгаар, Баян-Өлгий, Архангайн өмнөд хэсгээр, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн хойд талаар, Булганы баруун хэсгээр 0,1-16,9 мм бороо, нойтон цас оржээ. Үүнээс хамгийн их нь Увсын Түргэн, Ховдын Дарви, Дунд-Ус, Баян-Өлгийн Булган, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Улаан-Уул, Ренчинлүхмбэд 10,0-16,9 мм хур тунадас, нойтон цас орсон байна.
Цаг уурын өртөө харуулын ажиглалтын талбай дээрх өнөө өглөөний 08 цагийн хэмжилтээр Увс, Ховдын зарим газар, Говь-Алтайн баруун хэсгээр 1-7 см цастай байгаа талаар мэдээлэв.
Эх сурвалж: ЦУОШГ