
Фэйсбүүк хуудсаар дамжуулж охидтой дотно танилцаж, хэсэг хугацааны дараа зураг бичлэгээр нь сүрдүүлж бэлгийн харьцаанд ордог, заримаас нь мөнгө авдаг этгээдүүд сүүлийн үед нэмэгдэх болжээ. Уг хэргийг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байна.
Тухайлбал, Улаанбаатар хотын харьяат, 35 настай, эрэгтэй “М” нь зарын болон мэдээллийн вэб сайт ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар холбогдох шалгалтын ажиллагааг шуурхай явуулж гэмт этгээдийн байршлыг тогтоон, дайчлан баривчилсан байна. Шалгалтын явцад гэмт этгээдийн гар утас болон компьютерт садар самуун агууламжтай бага бус хэмжээний файл илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч, хууль бус үйлдлийг таслан зогсоож эрүүгийн хариуцлагад татжээ.
Түүнчлэн хуурамч фэйсбүүк хаяг ашиглан бага насын охидтой дотно харьцаа тогтоож, эцэг эхээс нь далдуур хувцастай болон нүцгэн зургийг нь цуглуулж охидыг сэтгэл санааны дарамтанд оруулж байсныг илрүүлжээ.
Б.Лхам