Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, сургалтын төлөвлөгөөний дагуу Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдад хууль сурталчлах, мэргэжлийн чиг олгох, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тамгийн газрын даргын баталсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 115 дугаар лаборатор дунд сургуулийн наймдугаар ангийн сурагчдад өнөөдөр зөвлөн туслах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг “МЕРА” ХХК-тай хамтран зохион байгуулсан бөгөөд тус сургуулийн наймдугаар ангийн 110 сурагч хамрагдав.
Сургалтаар хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай болон мэргэжил сонголтын талаар таних мэдэхүйн сэдвээр илтгэл тавьж сурагчдын сонирхсон асуултуудад хариулан, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгчээ.