“Өөрийгөө олсон нь буюу БНСУ-д сурсан тэмдэглэл” өдөрлөг энэ сарын 29-ний өдөр болох гэж байна. Уг өдөрлөгөр гадаадад суралцах хүсэлтэй сурагч, оюутнуудад зөвөлгөө өгөх юм.
Мөн энэ үеэр “ЭН ЭС ЭМ Студ ХХК-ын үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, EDU-S сургалтын төвийн захирал багш А. Нансалмаа БНСУ-д суралцсан туршлагаа хуваалцаж, гадаадад суралцахын тулд санхүүгийн боломжтой байх шаардлагагүй, тэтгэлгээр суралцах олон боломжууд байдаг тухай танилцуулж, хэрхэн хурдан хугацаанд үр ашигтай суралцах арга техник, зөвлөмжүүдийг өгөх аж.
Уулзалтын агуулга:
• Анх яагаад гадаадад суралцахаар шийдсэн бэ? Ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
• БНСУ-д суралцахад тулгарсан бэрхшээлүүд, яаж даван туулсан тухай.
• Үр ашиггүй алдсан цаг хугацааг хурдан хугацаанд хэрхэн нөхсөн тухай.
• БНСУ болон Монгол улсын соёл, хөгжил тэр дундаа хувь хүний хөгжлийн ялгаатай байдал
• Гадаадад суралцсанаар өөрийгөө хэрхэн таньж мэдэн хөгжүүлсэн тухай.
• Цаашид тасралтгүй хөгжсөөр байх ямар их боломжууд байдгийг олж мэдсэнээр хувь хүний хөгжилд гарсан ахиц, дэвшлүүдийн тухай.
• Гадаадад суралцахын давуу тал, ач холбогдол
• Хэрхэн цаг, мөнгөө хэмнэж үр дүнтэй суралцах зөвлөмжүүд
• Ихэнх оюутан залуусын гаргадаг алдаа ба түүний гарц шийдлүүд
Суудлын тоо хязгаартай тул та эхлээд бүтгүүлнэ үү: https://www.facebook.com/events/333715710711647/
Хаана: Багшийн дээд, UBH center, 12 давхарт, 1226 тоот
Хэзээ: 2018/09/29нд
Эвентийн үргэлжлэх хугацаа: 2цаг
Утас: 77181223
Такс: Үнэ төлбөргүй
Б.Лхам