Дэлхийн Банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хамтран иргэдийн дунд “Нийслэлийн авто замын сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын зураглал хийх аян”-ыг зохион байгуулж дуусчээ. Тус аян нь нийт 21 хоногийн хугацаанд үргэлжилсэн юм. Аяныг Даян дэлхийн гамшгийн эрсдэлийг бууруулах, Сэргээх сан (GFDRR) болон Даян дэлхийн авто замын аюулгүй байдлын сан (GRSF)-гийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн байна.
Уг аяны хүрээнд нэгдүгээр байранд Б.Билгүүн 186 км авто замын 36756 зураг, хоёрдугаар байранд Х.Түвшинбаяр 83 км авто замын 26425 зураг, гуравдугаар байранд С.Отгонбаяр 54 км авто замын 17612 зураг авч тус тус шалгарчээ.
Б.Лхам