Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит бус хурал боллоо. Тус хуралд Зөвлөлийн 43 гишүүний 27 гишүүн биечлэн ирж оролцсон байна.
Энэ хүрээнд Хуульчдын холбооны байрны түрээс нэмэгдсэнтэй холбоотойгоор Тамгын газрын төсөвт, Гадаад томилолттой холбоотойгоор Гадаад харилцаа, хамтын ажиллагааны төсөвт тус тус тодотгол оруулжээ. Мөн Иргэний эрх зүйн хороо болон Үндсэн хуулийн эрх зүйн хорооны төсөвт тодотгол оруулсан байна.
Түүнчлэн Хуульчдын холбооны нэр дээр газар авах асуудлыг шийдвэрлэх, байр худалдан авах, түрээслэхэд шаардлагатай тооцоо, судалгааг хийх, үр дүнг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав.
Б.Лхам