Швейцарын Хөгжлийн Агентлаг болон Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр Дэлхийн Банкны хэрэгжүүлж буй “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Дорнод аймагт “Эрүүл мэндийн даатгалын ашиглалт, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж” дэд төсөл хэрэгжих бөгөөд орон нутагт нийгмийн эгэх хариуцлагыг нутагшуулснаар иргэд, иргэний нийгэм, төрийн байгууллагуудын бүтээлчээр хамтран ажиллах тогтвортой, таатай орчин бүрдүүлэх үндсэн зорилготой юм.
Дорнод аймагт хэрэгжих төслийн удирдагч байгууллагаар Ардчиллын боловсрол төв (ДЕМО) ажиллах бөгөөд төсөл нь ес дүгээр сараас зургаан сарын хугацаанд хэрэгжинэ. Мөн Дорнод аймгийн Иргэний Нийгмийн Байгууллагуудын зөвлөл нь төслийн орон нутаг дахь иргэний нийгмийн төлөөллөөр ажиллаж, орон нутаг дахь төслийн үйл ажиллагааг зөвлөлийн баг хариуцах юм.
Төслийн явцад орон нутгийн засаг захиргаа болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэгч байгуулагуудын үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд хяналт тавих чадавхийг нь бэхжүүлэхэхд чиглэж ажиллана. Мөн даатгалд хамрагдсан иргэдийн хэрэгцээнд нийцсэн чанартай, хүртээмжтэй, төрийн үйлчилгээ хүргэхэд чиглэгдэх юм.
Төслийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Ардчиллын боловсрол төвийн захирал, Г.Ундрал, Дорнод аймгийн ИНБ-уудын Зөвлөлийн тэргүүн Д.Бүжин нар Нийгмийн эргэх хариуцлагын төслийн хэрэгжилтэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.