“Нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Өдөрлөгийг улсын хэмжээнд 776 байршилд нэгэн зэрэг зохион байгуулж, нийгмийн даатгалын тухай хууль эрх зүйн мэргэшсэн зөвлөгөө, мэдээллийг 24175 даатгуулагчид хүргэж ажилласан байна. Энэ нь өмнөх өдөрлөгийн хамрах хүрээг 33.3 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлт аж.
Нийтдээ 13225 иргэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлсэн байна. Тодруулбал, сайн дурын даатгалын гэрээ байгуулж, шимтгэл төлөх үйлчилгээг 2217 даатгуулагчид, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үйлчилгээг 2613 даатгуулагчид, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг баталгаажуулах үйлчилгээг 5523 даатгуулагчид тус тус үзүүлжээ.
Нийгмийн даатгалын цахим үйлчилгээний апликэйшний хэрэглэгчийн хүрээ улам бүр тэлж 26000 гаруй болоод байгаа бөгөөд өдөрлөгийн үеэр газар дээр нь баталгаажуулалт хийж өгснөөр 5872 иргэн шинээр тус үйлчилгээнд хамрагдсан байна.
Сайн дурын даатгуулагчдын хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор хувиараа бизнес эрхлэгчид, малчидтай тусгайлан уулзаж, нийгмийн даатгалд даатгуулахын ач холбогдлыг сурталчилсан ба орон нутгийн байцаагч нар улсын хэмжээнд 4616 малчинд хүрч үйлчилсэн байна. Газар дээр нь очиж ач холбогдлыг нь таниулснаар тэдгээрийн 48 хувь нь сайн дурын даатгалд шинээр хамрагджээ.
Сайн дурын даатгуулагчдын хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор хувиараа бизнес эрхлэгчид, малчидтай тусгайлан уулзаж нийгмийн даатгалд даатгуулахын ач холбогдлыг сурталчилсан ба улсын хэмжээнд 4616 малчинд хүрч үйлчилсэн байна. Газар дээр нь очиж ач холбогдлыг нь таниулснаар тэдгээрийн 48 хувь нь сайн дурын даатгалд шинээр хамрагдсан байна.
Б.Лхам