Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2018” үзэсгэлэн энэ сарын 30-аас аравдугаар сарын 1, 2-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болох гэж байна.
Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор 12 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах аж. Хамтран зохион байгуулагчаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Ерөнхий ивээн тэтгэгчээр үүрэн холбооны Мобиком корпораци, Юнител групп, Скайтэл групп оролцож байна.
Үзэсгэлэнгийн үеэр МУБИС-аас Мишээл экспо төвийн чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.
Б.Лхам