Хүүхдийн хүмүүжил, нийгэм дэх хүүхдийн оролцоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай хамтран Монголын сурагчдын холбооноос “Өсвөрийн 333 сургагч багш бэлтгэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа уг хөтөлбөр энэ удаад өсвөрийн 333 сургагч багшийг бэлтгэсэн байна.
Өсвөрийн 333 сургагч багшийг сонгохдоо сурлага, урлаг, спортоор үеийнхнээ манлайлдаг сурагчдыг эх орны өнцөг булан бүрээс сонгон, зуны турш санхүүгийн боловсрол олгох болон хүнтэй зөв боловсон харьцах, өв уламжлал, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, сайн үйлсийг дэлгэрүүлэх зэрэг 13 цуврал хөтөлбөрт хамруулсан байна.
Өсвөрийн 333 сургагч багш бэлтгэх хөтөлбөрт 7-11 дүгээр ангийн хүүхдүүд хамрагдсан бөгөөд Өвөрмонголоос гурван сурагч ирж сургагч багш болжээ.

Ц.Болор
Сэтгэгдэл (1)