Монгол Улсын Засгийн газар, ХЗДХЯ, Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал аравдугаар сарын 30-ны өдөр болно.
Тус хурал нь мөнгө угаах гэмт хэргийн өнөөгийн байдал, чиг хандлага, хууль тогтоомжийн шинэчлэлт, хэрэгжилт, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаарх онол, практикийн асуудлыг эрдэмтэн, судлаач, практик ажилтнуудын хүрээнд хэлэцүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, анал дүгнэлтэд үндэслэн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөмж гаргах зорилготой юм.
Хуралд дотоод, гадаадын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд, хууль сахиулахын байгууллагын практикийн ажилтан болон эрдэм шинжилгээний хүрээлэн, судлагааны төв, хууль зүйн их, дээд сургуулиудын эрдэмтэд, судлаач, профессор, багш, ажилтнууд илтгэл хүргүүлэх боломжтой аж.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)