Дорноговь аймгийн Залуучуудын хөгжлийн төв, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Speaker-2018” илтгэлийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Оролцогчид Хүний эрхийн боловсрол, Залуучуудын нийгэм дэх бодит оролцоо, Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт тулгамдаж буй асуудлууд, Орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, Хувь хүний хөгжил ба нөөц боломж, Өсвөр үе залуучуудын харилцаа хандлага гэсэн сэдвийн хүрээнд илтгэх юм.
Тэмцээнд 15-34 хүртэлх насны залуус өрсөлдөх ба оюутан, сурагч гэсэн ангиллаар ирэх пүрэв гаригт явагдана.
Б.Лхам