Дэлхийн сурагчийн сүүний өдрийг манай улс энэ жил тэмдэглэн өнгөрүүллээ. Тодруулбал, Дархан-Уул аймаг “Бид өдөр бүр сүү уумаар байна” уриан дор “Дархан-50” цогцолборт зохион байгуулав.
НҮБ-ын ХХААБ-ын санаачилгаар Монгол улсын Засгийн газар, Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, SECIM нэмүү өртгийн сүлжээ төсөл хамтран хэрэгжүүлсэн байна.