Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа Хангарди ордны хурлын зааланд болж өнгөрлөө.
Дуудлага худалдаанд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай зэрэг 5 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, аж ахуй, орон сууц, амины орон сууц, аялал жуулчлал, зочид буудлын зориулалтаар 27 байршлын 87.8 га газрыг дуудлагаар худалдахаар зарлагдсанаас гурван байршлын 4.37 га газрыг худалдсан байна.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн аравдугаар хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд амины орон сууцны хотхон барих зориулалттай 2.23 га газрыг иргэн н.Мөнхбат 258,064,901 сая төгрөгөөр, Хан-Уул дүүргийн аравдугаар хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд конторын барилгын зориулалттай 1.14 га газрыг иргэн н.Болорцэцэг 147,573,728 сая төгрөгөөр, Хан-Уул дүүргийн аравдугаар хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу үйлчилгээний зориулалттай 1 га газрыг иргэн н.Болорцэцэг 168,228,702 сая төгрөгөөр тус тус худалдаж авчээ.
Харин Хан-Уул дүүргийн аравдугаар хороо, Морингийн гэр хорооллын урд талд орон сууцны зориулалттай 4 га газрыг худалдаж авах санал ирсэн боловч оролцогчид дуудлага худалдааны анхны үнийг өсгөөгүй учраас цуцлагджээ.
Б.Лхам