Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Бусан хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн арванхоёрдугаар хорооны “Шижиддүг” Өрхийн эрүүл мэндийн төвд Бусан хотын эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийлээ.
Арга хэмжээтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Бусан хотын 46 эмч, сувилагч дүүргийн 450 гаруй иргэнд уламжлал, мэдрэл, дотор, нүд, нярайн үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийж үйлчилжээ.
Б.Лхам