Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, “Монголын үндэсний марктенгийн холбоо” ТББ-тай хамтран “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн “СТАРТ АП” арга хэмжээ зохион байгуулсан. Тус арга хэмжээний эхний шат өндөрлөсөн байна.
Залуучуудад шинэ санаагаа бодит болгон, мөрөөдлөө биелүүлэх боломж олгодог уг арга хэмжээнд Хан-Уул дүүргийн 15-34 насны 55 залуус оролцож, 49 бизнес санаа дэвшүүлснээс хамгийн шинэлэг, шилдэг 15 санаа шалгарчээ.
Эдгээр залууст гарааны бизнес эрхлэх ур чадвар олгох 72 цагийн багц сургалтад хамрагдан, санаагаа төсөл болгон хөгжүүлж танилцуулснаас шүүгчид 12 багийг /3-5 гишүүнтэй/ дараагийн шатанд үлдээхээр шийдвэрлэсэн байна.
Шалгарсан багууд нэг сарын хугацаатай хөтөлбөрт хамрагдан 10.000.000 төгрөгний эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг авах эрхийн төлөө өрсөлдөх бөгөөд эцсийн дүн арваннэгдүгээр сарын 5-ны өдөр гарах юм.
Б.Лхам