Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дэмжиж эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийг эрчимжүүлэн, өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Засаг дарга захирамж гарган “Эрүүл иргэн” аяныг дол сараас эхлэн зарласан билээ.
Тус аяны хүрээнд Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран хороодод эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулж, мэдрэл, нүд, чих-хамар-хоолой, эмэгтэйчүүд, хүүхэд, ЭХО, ахмад, хавдар, дотор, сүрьеэ, БЗДХ, дотрын нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа явуулж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар 1-6, 13,14,15 дугаар хорооны 1326 иргэнийг хамруулаад байна. Өдөрлөг хуваарийн дагуу 10 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ юм байна.
Р.Хишигээ