Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Түдэвдорж: Ам барьж ард түмнээ хуурахгүй

2018-10-04
0
ЖИРГЭХ

Монгол туургатны “Дууны их наадам”-д тэргүүн байр эзлэн, “Чамайг тойрон эргэлдэнэ” дууг дахин амилуулж, олонд хүргэсэн хүн бол Соёлын тэргүүний ажилтан П.Түдэвдорж. Түүний уран бүтээлийн анхны бие даасан цэнгүүн аравдугаар сарын 12-нд болох гэж байна. Дуучин П.Түдэвдоржтой ярилцлаа. 

 

-Тун удахгүй таны анхны бие даасан уран бүтээлийн тоглолт болох гэж байна. Тоглолтын бэлтгэл ажил хэр явж байна вэ?

-Тоглолтын бэлтгэл ажил маш сайн явж байна. Өнгөрсөн жилийн аравдугаар сараас эхлэн бие даасан тоглолтоо хийе гэж төлөвлөөд бэлдэж эхэлсэн.

-2011 онд болсон Монгол туургатны “Дууны их наадам”-д та түрүүлсэн. Тус наадамд “Чамайг тойрон эргэлдэнэ” дуугаа анх дуулж байсан билүү?

-“Чамайг тойрон эргэлдэнэ” дууг хамгийн анх 2010 онд өөрийн хоолойгоор студид бичүүлж байсан. Энэ дууг би бага байхдаа хөдөө хурга, ишигний бэлчээрт дуулж өссөн. Хамгийн анхны уран бүтээлийн гараа “Чамайг тойрон эргэлдэнэ” дуунаас эхэлсэн. Тэр үеэс өдийг хүртэл энэ сайхан дуугаараа олонд танигдаж одоо анхны уран бүтээлийн цэнгүүнээ энэхүү дуугаараа нэрлээд хийх гэж байгаадаа баяртай байна. Монгол туургатны “Дууны их наадам”-ын хувьд тус наадмыг хамгийн анх 2008 онд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс зохион байгуулж байхад нь би үзэж байлаа. Тус наадамд соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандах ах маань түрүүлж байсан. Харин 2011 онд хоёр дахь удаагаа болж надад оролцох боломж гарсан юм. 2011 онд анхныхаасаа илүү өргөн цар хүрээтэй болсон. Тус наадамд Тува, Буриад, Өвөрмонгол гээд Монгол үндэсний 5700 дуучин оролцсон. Миний хувьд тэрхүү наадмын сүүлийн шатанд “Чамайг тойрон эргэлдэнэ” дуугаа дуулж түрүүлсэн.  

-Өнгөрсөн зургадугаар сард анхны цомгоо өлгийдөн авсан. Цомогт хэдэн дуу багтсан бэ?

-Цомогт нийт 13 дуу орсон. Хуучны сайхан дуунууд болон өөрийн шинэ уран бүтээлүүдээс бүрдсэн байгаа. Цомгийн хэвлэлтийг Солонгосын Сөүл хотод хийлгэсэн. Дууны урын сан болоод хэвлэлтийн хувьд ч тэр чанартай байлгахыг зорьсон. Дуучин хүн уран бүтээлийнхээ анхныхаа цомгийг гаргана гэдэг бол маш нандин, эрхэм байдаг юм байна. Ханьтайгаа хамт “Аав ээж хоёр мину”, “Тэгш дөрвөн жаргал” дууг дуулж цомогтоо оруулсан. Мөн хуучны сайхан дуунуудаас Ж.Бадраа агсны шүлэг, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров гуайн ая “Чандмань эрдэнэ”, Л.Дагвадорж гуайн шүлэг, Соёлын тэргүүний ажилтан Ю.Сүхбаатар гуайн ая “Хайр дааж амьдрах хорвоо” дуунуудыг дуулсан.

-“Хайр дааж амьдрах хорвоо” дууг амьд хөгжимтэй дуулсан нь цахим орчинд олон хүн үзэж, сонирхсон харагдсан. Их сайхан дуулсан байна лээ?

-Баярлалаа. “Хайр дааж амьдрах хорвоо” дууг шинээр дуулах сайхан боломж олдсонд баяртай байгаа. Сошиал орчинд их сайн түгсэн байна лээ. Олон хүн надад урам хайрлаж байгаа. “Сайхан дуулсан байна” гэж найз нөхөд, гэр бүлийнхэн, танихгүй хэн нэгнээс сонсох нь уран бүтээлч хүний хамгийн сайхан мөч байдаг юм байна. Олон түмний сонсох дуртай хуучны сайхан дуунуудыг дуулж үзэгч, сонсогчдод хүргэх хүсэлтэй байгаа.

-Та дуурийн мундагуудыг төрүүлсэн гавьяат багш Ц.Ерөө багшийн удирдлага дор дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Гэсэн ч яагаад зохиолын дуу дуулах болов?

-Гавьяат жүжигчин С.Жавхлан ах шиг дуучин болно гэдэг нь миний багын мөрөөдөл байсан. Б.Бямбабаяр багш надад хоолойны чинь тембр  нийтийн дуу талруугаа дуулвал их аятайхан шүү. Байгалиас өгөгдсөн тембрээ алдаж болохгүй гэж зөвлөсөн. Тэгээд Б.Бямбабаяр багш маань Ц.Ерөө багштай ярилцаад мэргэжлийн хичээлийг маань дуурийн тавилтаар биш нийтийн дуу дуулахад дөхөм байх талаас нь заалгасан байдаг. Ингэж нийтийн дуучин болох гараагаа тавьсан.

-Та уран бүтээлээ эхлүүлээд найман жилийн хугацаа өнгөрчээ. Тэгэхэд одоо л дөнгөж анхны тоглолтоо хийж байна ?

-Миний хувьд би ийм юм хийлээ, ингэлээ гээд хүмүүст яриад хөөрцөглөөд байхыг хүсдэггүй. Үнэ цэнэгүй санагддаг. “Чи сайн хөдөлмөрлө, хөдөлмөр чинь чиний өмнөөс ярина” гэж үг байдаг. Тийм болохоор би өөрийн хийх ёстой юмаа чанартайхан хийгээд явахыг илүүд үздэг. Хүмүүсээс тоглолтоо хэзээ хийх вэ? цомгоо гаргаач гэх мэтээр сэтгэгдлүүд олон ирдэг байсан. Гэхдээ ямар ч юманд цаг хугацаа гэж байдаг. Цаг нь болоогүй байсан гэхүү дээ.

-Facebook-т “Чамайг тойрон эргэлдэнэ” дууг “сүнстэй дуу” эсвэл зарим нь “Чамайг тойрон эргэлдэнэ гэнэ, энэ одоо ялаа юу” гэх мэтээр комментууд бичсэн байдаг. Та үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ? 

-Тийм сэтгэлдэл байдаг. Энэ дууны үгийг Ардын уран зохиолч, төрийн шагналт Б.Лхагвасүрэн гуай бичсэн. 70-80-аад оны хит дуу. Б.Лхагвасүрэн гуайн хайрын шүлгүүдийг ажаад байхад хайрыг хүний сэтгэлийг агуу их байгалийн үзэгдэлтэй зүйрлэн бичсэн байдгийг цөөнгүй харж байлаа. Жишээ нь, Бид бүгдийн сайн мэдэх “Хос багана” гээд дуунд “Алтан нарыг тооноон гээд алаг дэлхийг гэрээн гэвэл” гээд л сайхан шүлгэлсэн байдаг. “Чамайг тойрон эргэлдэнэ” ч мөн адил тийм маягаар илэрхийлсэн үгтэй. Зарим нь энэ дууны үгийг сонсоод агуу их зохиолчийн сэтгэмжийг биширч байхад зарим нь сүнс, ялаа шумуул бодож байх жишээний. /инээв/ Хүн бүхэн тархинийхаа хэмжээгээр л сэтгэдэг шүү дээ. Тийм учраас би нээх эмзэглэдэггүй.

-Энэ намар ар, араасаа нийтийн дууны тоглолтууд болж байна. Тэдгээрээс таны тоглолтын ялгарах онцлог юу байх вэ?

-Миний тоглолтын хамгийн гол онцлог нь 60 хувь нь хуучны дуунууд, үлдсэн 40 хувь нь миний шинэ уран бүтээлүүд байгаа. Тоглолтод урилгаар гавьяат жүжигчин Ч.Түвшинтөгс, Х.Лхагвасүрэн /Харанга/ болон миний гэргий Д.Бямбасүрэн оролцоно. Тоглолтод би өөрөө дангаараа 21 дуу дуулна. Тоглолтон дээрээ ам барьж ард түмнээ хуурахгүй. /инээв/ Тоглолтын ерөнхий найруулагчаар гавьяат жүжигчин С.Сүхбаатар гуай ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Сайхан тоглолт болно оо. Миний уран бүтээлийн тоглолтоос уярал хайр, тайвшрал ухаарлыг авна гэдэгт найдаж байна.

-Үзэгчид чанартай уран бүтээл хийгээд ирэхээр тухайн уран бүтээлчээс байнга дахиж шинэ зүйл, шинэ соргог уран бүтээлийг хүсч байдаг. П.Түдэвдорж дуучнаас юу хүлээж болох вэ?

-Дуртай зүйлээ хийхээр хүн түүнээсээ таашаал авдаг. Тэгэхээр миний дуу дуулах, уран бүтээл хийх маань миний ажил, сонгосон мэргэжил юм. Би дуу дуулж байхдаа маш их аз жаргал, кайфийг авдаг. Тэгэхээр урлагийн хүн болно гэдэг бол асар их хувь тохиол. Тийм учраас уран бүтээлээ цаашид улам чанаржуулахын төлөө, олон түмэнд хүрсэн сайхан уран бүтээл хийхийн төлөө ямагт хичээх болно. Сэтгэл зүрхээ шингээсэн уран бүтээл олныг гаргах болно гэж сонсогчдодоо амлаж байна даа.

-Гэр бүлийн хүн тань дуучин. Гэр бүлийн хүнээ танилцуулах уу?

-Миний хань бид хоёрыг урлаг холбосон. Уран бүтээлээрээ анх танилцсан. Завхан аймгийн Отгон сумын уугуул Дэмбэрэлсүрэнгийн Бямбасүрэн гэж бүсгүй бий. Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Гэр бүлийн хүн маань урлагийн хүн учраас намайг ойлгож, байнга дэмжиж, урам өгч байдаг учраас өнөөдөр цомгоо гаргаад, бие даасан уран бүтээлийнхээ тоглолтыг хийх гэж байна. Гэргий маань өнөөдөр миний тоглолтын бүх л арга хэмжээг зохион байгуулах ажлыг хийж байгаа. Урлагийн хүн учраас нэг нэгнээ ойлгох, тоглолтоо зохион байгуулахад эхнэр маань маш том түшиг тулгуур болж байгаа. Залуу хүмүүсийн хувьд хамтдаа уран бүтээлүүд хийнэ гэсэн бодол төлөвлөгөө бий.

-Таны төрж өссөн нутаг хаанах вэ. Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж өссөн. Айлын хамгийн том хүүхэд. Эхээс дөрвүүлээ. Айлын том хүүхэд учраас багаасаа эмээ, өвөө дээрээ өссөн. Өвөө эмээгийн сургаалиар хүмүүжсэн дээ.

-Таны аав, ээж, ахмад буурлуудын дундаас дуучин хүн бий юу?

-Миний аавын ээж н.Жавзандулам гэж сайхан дуулдаг хүн бий. Миний өвөө Өндөр Лхагва гэж хүний өвөг эцэг болох  Гоорой Мягмар гэж сайхан дуулдаг хүн XVII зууны үед тайжийн дуучин хийдэг байсан юм билээ. Би одоо тав дахь үеийн дуучин нь. Манай ээжийн талаас уртын дуу сайхан дуулдаг хүн ч байсан юм билээ.  

-Таныг волейболын спортоор хичээллэдэг бүр нэгдүгээр зэрэгтэй гэж сонсож байсан юм байна?

-Спорт бол миний амьдралын бас нэг чухал хэсэг. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг шүү дээ. Волейболын спортоор миний аавын ах, дүү нараас таван спортын мастер төрсөн. Энэ спортоор хичээллэж, улсын чанартай тэмцээнд амжилттай оролцож байлаа. Одоо хэр нь зааланд тоглохоос татгалздаггүй. Зав л гарвал  зааланд тоглодог. Оюутан байхдаа тэмцээн уралдаанд их ордог байсан. Хүн өөрийн дуртай спортоороо хичээллээд явахаар маш сайхан мэдрэмж авч, эрч хүчээ нөхдөг. Аль болох найзуудтайгаа хамт спортоор хичээллэхийг боддог доо.

-Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдаа олон сайхан уран бүтээл хийж, олон түмэндээ хүргээрэй.

-За баярлалаа. Нэг дуу бүтээхэд маш олон хүн оролцсон байдаг. Хүн харахад би ганцаараа дуулж байгаа мэт боловч үүний цаана том баг ажиллаж байдаг. Тийм учраас тэдэндээ баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Ер нь надад тусалж дэмждэг хүмүүс их учраас нэр цохоод дуусахгүй. Тэгэхээр бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Мөн танай уншигчид болон хамт олонд тань амжилтын дээдийг хүсье.

 

М.Сүрэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Өчигдөр 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК