Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалт өндөр дээд хэмжээнд болж өндөрлөлөө

2018-10-08
0
ЖИРГЭХ

Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр-БОЭТТ” 11 дэх удаагийн олон улсын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод 2018 оны 10 дугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд “Тогтвортой хот байгуулалт, хот төлөвлөлтөд байгаль орчинд ээлтэй тээврийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Япон Улсын Байгаль орчны яам, НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын нийгэм, эдийн засгийн комисс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Бүсийн хөгжлийн төв хамтран амжилттай зохион байгууллаа. Хурлын үр дүн, ач холбогдлын талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлог хэрэгжилт зохицуулах газрын дарга С.Батболд, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, нийслэлийн ЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав нар мэдээлэл өглөө.

Азийн орнуудын Засгийн газрын төлөөллүүд, олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын төлөөллүүд нэг дор чуулж, Азийн хотуудад тулгарч байгаа хурдацтай хотжилт, зам, тээвэр, дэд бүтцийн хүртээмжийн хомсдол, замын осол, эндэгдэл, агаар, ус, хөрсний бохирдол зэрэг үүсч буй бодит асуудлуудыг байгаль орчинд ээлтэй, тогтвортой хот төлөвлөлт, хот байгуулалт, зам, тээврийн ямар ямар шийдлээр зохицуулах талаар хэлэлцэн шийдвэр гаргах нь уг хурлын зорилго байлаа. Түүнчлэн улс орнууд НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудаас гаргасан “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”, “Хотын шинэ хөтөлбөр Хабитат III”, “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээр”, “Бангкок Тунхаглал-2020” зэрэг олон улсын томоохон баримт бичигт тусгагдсан зорилтуудын хэрэгжилт, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд өөрсдийн боломж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдээс танилцуулан, хэлэлцүүлсэн юм.

Хурлын тэмдэглэлд эдгээр салбаруудтай холбоотой олон асуудлыг тусгасны дотор Азийн хотуудад тулгамдсан  нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлууд, тухайлбал, замын ачаалал, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал,  машины дуу чимээ, үүнээс үүдэлтэй эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, замын осол эндэгдэл зэрэг асуудлууд нь хотын тогтворгүй төлөвлөлт, бүтээн байгуулалттай шууд холбоотой болохыг тэмдэглэн, одоогийн дэд бүтэц, хотын бүтээн байгуулалтыг зорчигч, ачаа тээврийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагатай хэрхэн зохистой уялдуулан хийх нь чухал болохыг онцлов.

Чуулга уулзалтын хөтөлбөрийн үндсэн бүрэлдэхүүн нь “Сургалт, семинар”, “Нээлтийн ёслолын арга хэмжээ, байгаль орчинд ээлтэй зам, тээвэр, хот байгуулалтын талаарх Азийн орнуудын Засгийн газрын төлөөллүүдийн илтгэлүүд,   Ази, Европ, Автрали, Америк тивээс ирсэн их дээд сургуулийн профессор, шинжээч, судлаач  нарын илтгэл” болон “Азийн хотуудын дарга нарын хурал, Киотогийн Тунхаглалд Улаанбаатар хотноо нэмэлт өөрчлөлт оруулан үзэглэх”, “Бангкок Тунхаглал -2020–ын хэрэгжилтийн явцын талаарх 20 улсын засгийн газрын  тайлан, хэлэлцүүлэг”, “Чуулга уулзалтын тэмдэглэлийг хэлэлцэн батлах” зэрэг хэсгээс бүрдсэн томоохон хэмжээний хуралдаан болсон гэж үзэж байна.

Ийнхүү Монгол Улсад болсон энэхүү чуулга уулзалтын үндсэн хуралдааны үеэр 29 илтгэлүүд, хэлэлцүүлгийн хамт явагдаж, Монгол Улс болон бусад 19 улсууд “Бангкок тунхаглал -2020”-ын хэрэгжилтийн явцын тайлангаа тавьж, уг тунхаглалын дараагийн бичиг баримтад ямар баримт бичиг байх нь зүйтэй бөгөөд уг баримт бичигт ямар ямар асуудлыг тусгах нь зүйтэй талаар хэлэлцүүлэхэд төлөөлөгчид санал, бодлоо илэрхийлж оролцсон. Тухайлбал; Дэлхийн банк хотын нийтийн тээврийг хөгжүүлэх асуудлыг тусгах нь зүйтэй бөгөөд үүнд тус банкнаас санхүүжилтийн дэмжлэг илүү үзүүлэх тал дээр анхаарахаа илэрхийлж, дэд бүтцээ барихдаа эргээд нийгэм, эдийн засгийн үр ашгаа сайтар тооцож байхыг зөвлөв. Азийн хөгжлийн банк “Бангкок Тунхаглал-2020”-ын дараагийн залгамж бичигт аль салбарын асуудлыг илүү тусгахаа тодорхой болгохын зэрэгцээ, тухайн салбарын “хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, бодлогын орчныг сайжруулах” асуудлыг түлхүү тусгах нь зүйтэй бөгөөд энэ чиглэлд тус банкнаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой тухайгаа мөн илэрхийлэв.

Хуралдааны олон илтгэлүүд маш чухал чухал санаа, шийдлийг өгүүлсний дотор авто машины дэд бүтцийг шинээр барьснаар машины тоо улам нэмэгдэж, хотын замын ачаалал, агаарын бохирдлыг нэмэгдүүлэх, замын осол зэрэг сөрөг нөлөөтэй тул хөдөлгүүргүй тээврийн хэрэгслийн дэд бүтцийг бий болгох, нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, холболт, цагийн хуваарийн нарийн зохицуулалтыг хийх, хот дотор болон хот хооронд метро, төмөр замын тээврийн хэрэгслийг түлхүү ашиглахыг зөвлөж байлаа. 

Ийнхүү Монгол Улсад болсон 11 дэх удаагийн энэ чуулга уулзалт нь дэлхийн, бүс нутгийн, үндэсний хэмжээнд дээр дурдсан байгаль орчин, хот байгуулалт, хот төлөвлөлт, зам тээврийн салбарын асуудлыг бусад салбарын асуудлуудтай нягт уялдуулан  ярилцаж, санаа, шийдлээ хуваалцсан, арга зам, санхүүжилтийн нөөц боломжоо хэлэлцсэн том индэр нь болж, хурлын тэмдэглэлийг хэлэлцэн баталсан. 

Энэ үеэр Азийн хотуудын дарга нарын хурал мөн зохион байгуулагдаж, хотуудад тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх боломж, нөөц, арга замаа хэлэлцэн “Киотогийн Тунхаглал”-д нэмэлт өөрчлөлт оруулан 12 хотын дарга нар үзэглэв.

Чуулга уулзалтаас дээрх бодлогын баримт бичгүүдийг гаргахын зэрэгцээ форумыг зохион байгуулснаар Монгол Улс НҮБ-ын гишүүн улсын хувьд түүний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй хэрэг юм.

Чуулганыг зохион байгуулснаар Монголын аялал жуулчлал, ёс заншил, түүх соёл, урлаг, үндэсний бүтээгдэхүүнийг сурталчлах боломж олдсон юм.   НҮБ-ын Бүсийн хөгжлийн төв уг чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газрын байгууллагууд нягт хамтран “өндөр хэмжээнд сайн” зохион байгууллаа хэмээн үнэлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    30 мин
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    33 мин
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
    37 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
    49 мин
  • Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
    51 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
    54 мин
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    1 цаг 25 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    1 цаг 31 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    1 цаг 38 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 50 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    2 цаг 22 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    2 цаг 30 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    2 цаг 42 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    18 цаг 0 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    18 цаг 43 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    19 цаг 40 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    20 цаг 24 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    21 цаг 4 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    21 цаг 7 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    21 цаг 54 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК