Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аалзны тор шиг хэрсэн авлигын сүлжээ

2018-10-08
0
ЖИРГЭХ

С аймгийн Э сумын ЕБС-ийн барилгын дээврийг засах 80 сая төгрөгийн төсөвтэй ажлын тендер зарлагдсан аж. Энэ ажлыг гүйцэтгэх сонирхолтой компани, бригад хэд хэд байж л дээ. Тэдний нэг нь сургуулийн удирдлага болон сумын Засаг даргад 15 сая төгрөг “шагнал”-д өгч, уг ажлыг авах санал тавьсан байна. Гэвч “өөр компани бий” гэсэн хариу сонсож, төдөлгүй нутгийн залуус ажиллаж эхэлжээ. Нутгийн залуусыг түр хугацааны ч болов ажилтай болгож байгаа нь сайн ч гэлээ төсөв захиран зарцуулагчийн тухайд өөрт илүү ашигтай хувилбарыг сонгосон бололтой. Өөрөөр хэлбэл, ажил авсан залуус 15 сая төгрөгөөс илүү хэмжээний мөнгө амласан байж болзошгүй гэсэн хардлага төрж байгаа юм. Тэгэхээр төсөвт өртгийн 20-оос багагүй хувь нь авлигад явчихаж байна гэсэн үг.

Бас нэг жишээ. С аймгийн ЗДТГ-аас хоёр сар гаруйн өмнө томоохон эвэнт зохион байгуулсан. Уг арга хэмжээнд зориулж нутгийн иргэд болон аж ахуйн нэгжүүдээс хагас тэрбум гаруй төгрөгийн хандив авсан бөгөөд цугларсан хандивын зарцуулалтыг одоо хүртэл олон нийтэд тайлагнаагүй байгаа. Зарим зардлыг сонирхож үзэхэд, маапаантай зүйл бас ажиглагдана. Ганцхан жишээ хэлэхэд, 15 сая төгрөгөөр авч болох байсан үйлчилгээг 18 сая төгрөгөөр авсан байдаг. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ үзүүлэгч талын санал болгосон үнийг 20 хувь буюу 3 саяар өсгөсөн байгаа юм. Энэ мөнгийг зохион байгуулалтын ажилд оролцсон дунд шатны дарга нар дундаас нь ”цохисон” гэж хардахаас өөр яалтай вэ. Томчуудын оролцдог томоохон хэмжээний авлига биш анхан, дунд шатан дахь багахан хэмжээний өгөө, авааны талаар ганц нэгхэн жишээ дурдлаа.

“Тендер авч өгнө, шагналын 10 хувиа урьдчилж төлбөл бүр найдвартай шүү” гэсэн тендер зуучлагч нар маш олон болж. Барилгын салбарт бизнес эрхэлдэг хүмүүс иймэрхүү зуучлагчидтай бараг л өдөр бүр таарах. Үнэлгээний хорооны дарга болон гишүүд хөшигний ардаас зуучлагчидтай холбогдож чиглүүлэхээс гадна тэднийг таньдаг, мэддэг нөхөд ч сайн дураараа өөртөө мөнгө унагах гэж зуучлал хийх нь бий.

2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төлөвлөгдсөн төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд нийт 715.7 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тодруулбал, уг онд 10340 суудалтай 18 сургуулийн барилга, өргөтгөл, 500 ортой 4 дотуур байр, 3570 ортой 32 цэцэрлэг, МСҮТ-ийн 130 суудалтай хичээлийн байр, 400 ортой дотуур байр, 110 ортой 8 хүн эмнэлэг, эмнэлгийн өргөтгөл, 65.3 км 3 чиглэлийн ЦДАШ, 4 дэд станц, 572.2 км автозам, 437.2 у/м төмөр бетон гүүр, 25 км бохир усны шугам тавих ажлыг санхүүжүүлж, ашиглалтад хүлээн авчээ. 715.7 тэрбум төгрөгийн 10 хувь нь 71.57 тэрбум болж байгаа юм. Энэ хэмжээний хөрөнгө зориулагдсан төсөл, хөтөлбөртөө биш харин гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан эрх мэдэлтнүүдийн халаасанд орсон гэсэн үг. Үүнээс гадна орон нутгийн хөрөнгө оруулалтаар мөн өчнөөн ажил хийгдэж буй, тэр бүхэнд бичигдээгүй хууль болох 10 хувьтай дүйцэх мөнгө хэн нэгний хэтэвчинд орж байгаа.

Энэ мэтчилэн улс, орон нутгийн төсвийн хөрөнгийг захиран зарцуулахдаа дундаас нь “цавчдаг” үзэгдэл манай төрийн байгууллагынхны дунд түгээмэл бий. Шударга өрсөлдөөнийг нухчин дардаг авлига гэгч зүйл Монгол Улсыг аалзны тор шиг хэрэн бүрхэж, иргэд болон бизнесмэнүүд нь үүнтэй эвлэрэн өөгшүүлсээр байгаа цагт өндөр хөгжил, өөдрөг ирээдүй биднээс “зугтаасаар” байх болно.

Э.Ирэхбаяр

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (122.201.21.156)
    Загалмайлсан Эцэг нь эдүгээ ариун цагаан тагтаа царайлаад Оюу толгойг "ард түмэндээ" авч өгөх юм яриад явж байна!!!
    2018 оны 10 сарын 09 | Хариулах
  • зочин (202.9.43.96)
    манайд хахууль жоом бясаа шиг үржсэн үүдний дежүр хүртэл хахууль өхгүй бол хөдлөхгүй болсон сайн хахууль өгвөл харж хамгаалж байгаа юмаа хулгайж өгдөг болсон ер нь хахууль монголоос үүсэлтэй эд гэж бодож байна шүү биет бус өвөөр нэр дээрээ бүртгүүлмээр юм жишээн нь цэргийн алба хаахад хууль ёсоор хаахгүй байх хууль гаргаж мөнгө төлдөг болсон орондоо цүнх баригчаа шоронд явуулна гм
    2018 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.10.20.34)
    Teged l niileed mungiig ni idhciheer hiij bga ajil ni ch chanargui boldog urgui zardal uusch bgan
    2018 оны 10 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Английн Премьер лигийн цэнгэлдэхэд шар айраг уухыг зөвшөөрөх гэж байна уу?
    4 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    38 мин
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    41 мин
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
    46 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
    57 мин
  • Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
    59 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
    1 цаг 2 мин
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    1 цаг 33 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    1 цаг 39 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    1 цаг 46 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 58 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    2 цаг 30 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    2 цаг 38 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    2 цаг 50 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    18 цаг 8 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    18 цаг 51 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    19 цаг 48 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    20 цаг 33 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    21 цаг 12 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    21 цаг 15 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК