Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сураг алдарсан эмэгтэйчүүдийн холбооны хурал болох дуулиан

2018-10-08
0
ЖИРГЭХ

Монголын эмэгтэйчүүдийн холбооны хурал энэ долоо хоногт болох гэж байна. Одоо хүмүүс мэдэхгүй болчихсоноос биш том байгууллага л даа. Анх 1924 оны гуравдугаар сарын 19-нд таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдахад анхных нь эрхлэгчээр их зохиолч Д.Нацагдоржийн эхнэр Д.Пагмадулам ажиллаж байсан байдаг юм. Мөн Д.Сүхбаатар жанжны гэргий Н.Янжмаагийн амьдрал ч энэ холбоотой холбогдоно. Уг холбоо 1924-1940 онд эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, нийтийн хурал цуглаанд оролцуулах, 1940-1960 онд дайны дараа хоршооллын хөдөлгөөнд эмэгтэйчүүдийг оролцуулах, 1960-1990 онд мэргэжилтэн, эрдэмтэн эмэгтэйчүүдийн эгнээг өргөтгөж, удирдах шатанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж амжилт гаргасан байдаг. Ерөнхийдөө хоцрогдсон Монгол Улсыг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх, тэр тусмаа эмэгтэйчүүдийг нийгмийн тэгш эрхэт гишүүн болгож төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмэр нь асар өндөр. Нийгэм солигдсоноос хойш хугацаанд Монголын эмэгтэйчүүдийн холбоо ажлын байр бий болгож, жижиг зээлийн эргэлтийн сан ажиллуулж, эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах сургалт мэдээллийн чиглэлээр ажиллаж эхэлсэн баримт байна. Гэвч сүүлийн хорь гаруй жил үндсэндээ бүдгэрсээр Монголын хөрсөнд соёлын үрийг тарьж явсан хүчирхэг холбоо өдгөө нам гүм болжээ.

Хамгийн хачирхалтай нь сүүлийн 18 жилийн хугацаанд Ж.Эрдэнэчимэг гэх эмэгтэй тус холбооны ерөнхийлөгчөөр ажилласан байх юм. Ерөнхийлөгчөөр сонгогдохынхоо өмнө нийслэлийн салбарын тэргүүнээр дөрвөн жил ажилласан гэхээр яагаад Монголын эмэгтэйчүүдийн холбоо олон нийтэд мартагдсан шалтгааныг энэ хүнээс асуух ёстой. Дэлхийн эмэгтэйчүүдийн холбооны гишүүн Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэх их айлын сан хөмрөг яаж зарцуулагддаг, гадаадын томоохон төсөл, хөтөлбөрүүд нь хэрхэн явагддаг нь бүрхэг байгаа нь анхаарал дагуулна. Ихэвчлэн ийм байдлын ард бусармаг муу үйлдлүүд нуугдах нь элбэг. Уг нь өнөөгийн эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөж байгаа байдал, өдийг хүртэл арилаагүй нийгмийн тэгш бус харилцааны асуудлаар энэ холбоо дуугарч байх ёстой. Гэвч тэр үйл хэргийг хэвлэлийнхэн ч, олон нийт ч янз бүрийн сувгуудаас хайж ирлээ.

УИХ-ын эмэгтэй гишүүд, гадаад дотоодын жендерийн хөдөлгөөн, алдар нэрд гарч яваа эмэгтэйчүүдийн санаачилга гээд ер нь хаанаас эс эрэв дээ. Монгол Улсын хүн амын 50.4 хувь нь эмэгтэйчүүд. Тэдгээрээс өнөөдөр 36.2 хувь нь тогтсон ажилтай бол 4.8 хувь нь өрх толгойлсон эмэгтэй гэдэг тооцоог Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтраад гаргачихсан байна. Хаалттай хаалганы цаана байтугай гудамж талбай, ажлын байран дээрээ эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байгаа мэдээлэл тасрахаа байлаа. Тэгвэл энэ асуудлууд дээр эмэгтэйчүүдийг нэгтгэсэн Монголын хамгийн том холбоо лав олон нийтийн өмнө үгээ хэлэлгүй ирлээ. Яг нийгэм өөрчлөгдөж, хүмүүс төөрөлдөж эхэлсэн чухал үед 94 жилийн түүхтэй эмэгтэйчүүдийн ууган холбоо үүргээ мартсаныг юугаар зөвтгөх вэ. Хаалттай болж нийгэм рүү чиглэхгүй байгааг нь юу гэж ойлгох вэ.

Бүр тарж бутраад алга болчихсон юм бол яая гэхэв. Гэтэл тэгээгүй байна. Ирэх пүрэв гарагт Монголын эмэгтэйчүүдийн холбоо “Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн V чуулган”-аа хийхээр болжээ. Хийх хийхдээ 3000 эмэгтэйчүүдийн “Дээд чуулган”-ыг “UB palace”-д хийхээр товлосон байна. Аймаг бүрээс 100 төлөөлөл ирэх гэнэ. Ингэхдээ оролцогчид нь 108 мянган төгрөгөөр мандат авах ёстой аж. Нийтдээ 324 сая төгрөг болно. Орон нутгаас ирж байгаа төлөөлөгчдийн буух буудал, унд хоолны зардлыг нэмбэл дахиад энэ хэрийн зардал гарна гэсэн үг. Хамгийн хачирхалтай нь 108 мянган төгрөг төлсөн хэдий ч хуралд оролцогчид холбооныхоо дүрэмд санал өгөх, холбооныхоо удирдлагыг сонгоход оролцохгүй юм байна. Зүгээр л баярын хуралд оролцоод буцах бололтой юм. Харин чуулганы хоёр дахь өдөр 160 орчим удирдах тушаалтнууд нь Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох аж. Эндээс хэдэн сонирхолтой асуулт гарч байгаа юм. Эхнийх нь МЭХ-ны дансанд хуралд оролцогчдын хураамж гэж оруулсан 324 сая төгрөгийг юунд зарцуулах нь бүрхэг. Хурал зохион байгуулах, гарын бэлэг өгөх зэрэгт 20 гаруй сая төгрөг өгдөг юм гэхэд үлдсэн мөнгө нь холбооны орлого болох уу. Яагаад нийт гишүүдээсээ биш 160 хүнээс удирдлагаа тодруулах гээд байна. Тэр сонгуулийн өмнө юунд зориулж гишүүдээсээ мөнгө босгов гэх мэт. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар тус холбоог өнөөдөр тэргүүлж буй Ж.Эрдэнэчимэг холбооныхоо ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахаар лоббидож байгаа гэнэ. Хэрэв тийм бол хурал хийх нэрээр цуглуулсан мөнгөөр албан тушаалдаа үлдэх явуулга хийх юм биш биз гэсэн хардлага ч гарч таарна. Тэгвэл эмэгтэйчүүдийнхээ талаар огт дуугарахаа байсан Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид байр сууриа хадгалан үлдэх ямар шаардлага байна гэдэг асуудал ч хөндөгдөнө.

Нийгэм өөрчлөгдөж байна. Төр засгийг шахдаг, тэдэнтэй хамтардаг амьд байгууллага эмэгтэйчүүдэд хэрэгтэй байна. Ялангуяа хүчирхийлэл, хүйсийн тэгш бус ялгаварлал нийгэмд их байгаа ийм нөхцөлд шүү дээ. Эмэгтэйчүүд хэсэг бусгаараа биш нийтээрээ хөдөлж байж өөрчлөлтийг авчирна. Тийм өөрчлөлт авчирдаг гэдгийг Монголын эмэгтэйчүүдийн холбоо бараг зуун жилийн өмнө нэг удаа харуулж байлаа. Одоо Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэж байдаг гэдгийг дийлэнх эмэгтэйчүүд мэдэхээ байжээ. Уг нь Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь улсын хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн эрхийг хангах эрх зүйн үүрэгтэй цор ганц байгууллага юм шүү дээ. Гэвч хурал хийх, хураамж мөнгөний асуудлаар л нэг харагдаж байх юм даа.  

 

Эх сурвалж: "Undesniishuudan.mn"

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Эмэгтэй (202.9.43.244)
    ЭНЭ БАЙГУУЛЛАГА БАЙДАГ ЮМ УУ ҮХСЭН ХАТСНЫ МЭХ ГЭЖ ХЭДЭН АЛЦГАР АВГАЙ НАР ГЭРТЭЭ ХОВ БАЗАЖ БАЙВАЛ ТААРНА ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮҮХДИИН ТӨЛӨӨ ДУУГАРЧ БАЙСНЫГ САНАХГҮЙ ЮМ ЗААЛНААС НЬ ХЭН НЭГЭН ШАЛ ӨӨР ХҮНИИГ ОРУУЛЖ НӨГӨӨДҮҮЛНЭ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ ИИМ АВГАЙ НАРЫГ ИНГЭЖ ТАРХИНД НЬ ЦУС ХАРВУУЛЧИХ ХЭРЭГТЭЙ
    2018 оны 10 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Английн Премьер лигийн цэнгэлдэхэд шар айраг уухыг зөвшөөрөх гэж байна уу?
    4 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    38 мин
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    41 мин
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
    46 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
    57 мин
  • Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
    59 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
    1 цаг 1 мин
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    1 цаг 33 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    1 цаг 39 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    1 цаг 46 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 58 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    2 цаг 30 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    2 цаг 38 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    2 цаг 50 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    18 цаг 7 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    18 цаг 51 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    19 цаг 48 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    20 цаг 32 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    21 цаг 12 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    21 цаг 14 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК